ЕТГ-аас зайнаас ажиллах боломж бүрдүүлэхийг уриаллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир шинэ коронавирусний халдвар (Covid-19) Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан захирамж гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон 50-иас дээш настай ажилтнуудад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олгосон байна.

Энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд зайнаас ажиллах боломж бүрдүүлэх цахим системийг ажиллуулж эхэлжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад байгууллагын удирдлагуудыг өндөржүүлсэн байдлын хугацаанд ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлж өгөхийг уриаллаа. 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.30) 2020 оны 03 сарын 10

хар гай юм аа хамгийн гол нь хариуцлага гэж алга яагаад тусгаарласангүй вэ биднийг ийм эрсдэлд оруулав улс орны эдийн засаг иргэдийн амьдрал сэтгэл санаа энэ хохиролыг хэн хариуцах вэ УОКомисс уу салбарын сайд Сарангэрэл үү COVID-19 өөр ЭМСайд их улс төр хийсэн шүү, одоо болохоор 5 орноос ирсэн иргэдийг хяналтанд авна бусдыг нь болохоор хэрхэхийг УОК шийдээгүй гэсэн юм яриад байж байх юм энэ сэтгүүлчээ одоо зайлуулах хэрэгтэй хариуцлага тооцох хэрэгтэй

0  |  0
Top