Франц иргэнтэй I хавьтлын 26 хүний онош ХАЛДВАРГҮЙ ГАРЧЭЭ

2020 оны 03 сарын 11

Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор гуравдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатарт ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрснийг өчигдөр /2020.03.10/ зарласан. 

Тэгвэл тус иргэнтэй харилцсан буюу нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарсан талаар Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ. 

Франц иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч, хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулаад байгаа юм.

Top