Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д ЭМЧИЛЖ эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Коронавирусээр өвчилсөн 57 настай Франц улсын  иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас өнөөдөр өглөө 09.38 цагт ХӨСҮТ-д шилжүүлэн, эмчилгээ хийж байна. 

"Улаанбаатар руу авчрахад тээвэрлэлтийн явцад хүндрэл гараагүй. Биеийн байдал нь хүндэвтэр байгаа" гэсэн мэдээллийг ЭМЯ өгч байна.

Хоёр хүүхдийн аав түүнийг эрүүл болгохын төлөө Монгол Улсын тангараг өргөсөн эмч мэргэжилтнүүд хичээн ажиллаж байгааг онцлоё. 

Түүнчлэн хүнд өвчнөөр өвчилсөн Франц улсын иргэнд гадаадад байгаа Монголын 150 мянган иргэнээсээ өөрцгүй хандахыг Засгийн газраас уриалж байна.

 

Top