Ойрын өдрүүдэд Нью-Йоркийн ихэнх музей чимээгүй гэж хашгирмаар хөл хөдөлгөөнтэй байх гэнэ. Тодруулбал жил бүрийн 6-р сарын 14-нөөс эхлэн “Музейн Фестиваль” болдог бөгөөд энэ өдөр Нью-Йоркийн есөн сонгодог урлагийн музей үнэгүй ажиллах юм байна. Үүгээр ч зогсохгүй музейн хамт олон сонгодог урлагт сонирхогчдод зориулан тусгай хөтөлбөр бэлдсэн бөгөөд ямар бэлэг бэлдсэнээ фестивалийн үеэр задлах гэнэ.
Музейн өдрөөр Александр Мак Кейний “Догшин үзэсгэлэн гоо” хэмээх шинэхэн үзэсгэлэнг үзэж болно. Уг үзэсгэлэн АНУ-ын Метрополитан урлагийн музейд 7-р сарын 13-ыг хүртэл үргэлжлэх юм байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )