ОЛОН ӨНГӨ: Хайр

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12
Хайрлаж, бас хайрлуулах үнэхээр сайхан. Хэн нэгний хайрыг татаж, түүнээр хайрлуулж, халамжлуулах, эргээд түүнийг хайрлах... Энэ мэдрэмж л хүний амьдралын утга учир юм болов уу. Бүхий л сул тал, алдаа дутагдалтай нь хамт, байгаагаар нь хүлээж авах, өөрөө ч түүний дэргэд байгаагаараа байх. Бие биедээ эрх чөлөө өгөх. Энэ бол хайр.
 
Амьдралыг баяр баясал, аз жаргалаар дүүргэж, бүрхэг өдөр гэрэл гэгээ тусгадаг зүйл бол хайр. Хайрлагдсан, хайрласан хүний харц нь хүртэл гэрэлтэй. Түүний зүрх бүр илүү гэрэлтэй байгаа нь мэдээж. “Амьдрал хайр дээр тогтдог юм...” гэх дууны үг юутай үнэн.
 
Хайр олон янз мэт санагдавч угтаа чин сэтгэлийн угаас гарах нэг л мэдрэмж. Эцэг эхийн, үр хүүхдийн, ах дүүгийн, анд нөхдийн, амраг сэтгэлийн хайр...Тухайн хүнийг өөрчлөх гээгүй, эрч чөлөөг нь хязгаарлаагүй, байгаагаар нь хүлээж авсан хайр. Түүний сайн сайхны төлөө санаа зовно, түүнийг ойлгоно, ярилцана, заримдаа муудалцах ч эргээд сэвгүй сэтгэлээр бие биеэ хайрлах хайр...Энэ мэдрэмж үгүй бол амьдрал утгагүй мэт санагдана...Хайрлуулж байгаагаа мэдэрдэг, хайрладаг зүрх хамгийн жаргалтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top