Өчигдөр Шинэ Зеландын Христчөөрч хотод 90 минутын хэлбэлзэлтэй хоёр удаа газар хөдөлсөн байна. Эхний газар хөдлөлт нь Христчөөрч хотын зүүн өмнөд хэсэгт орон нутгийн цагаар өдрийн 13.00 цагт 5,5 магнитутын хүчтэй, есөн километрийн радиустай, 11 километрийн гүнд болсон бол дараагийн чичирхийлэл 14.40 цагт зургаан магнитутын хүчтэй, 13 километрийн радиустай, есөн километрийн гүнд болсон байна.
Үүний улмаас зам талбай эвдрэхээс гадна 50,000 орчим барилга байгууламж эвдэрсэн байна. Мөн 10 хүн хүнд гэмтсэн бөгөөд яаралтай түргэн тусламж үзүүлсэн гэж ослын газарт ажилласан мэргэжилтнүүд мэдэгдлээ. Одоогоор тус хотын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоогоод байгаа бөгөөд дэлгүүр хоршоог мөн тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. Ингээд газар хөдлөлтийн уршгийн талаархи зургийг та бүхэндээ хүргэж байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )