Туркууд сонгуулийн үр дүнг эсэргүүцсэнгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Өнгөрсөн амралтын өдөр Туркт болсон парламентийн сонгуулийн дүнд сонгогчид сэтгэл хангалуун байна.  Шударга ёс, хөгжлийн нам 550 суудалтай парламентийн 325 суудлыг авсан нь сонгуулийн урьдчилсан дүнгээс тодорхой болж  байгаа юм.  Ингэснээр Шударга ёс, хөгжлийн нам тус улсын төрийн эрхийг дахин барихаар боллоо.

Улс төр судлаачдын мэдэгдэж байгаагаар эрх баригч нам ялалт байгуулсанд гайхаад байх зүйлгүй гэнэ. Учир нь Энэтхэгчүүд хуучнийг баримтлагч бөгөөд амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсээгүй учир эрх баригч намыг сонгосон байна.

Сонгуулийн үр дүнг сонгогчид дор бүрнээ талархан хүлээн авсан байна. Тухайлбал Истанбулын загасны худалдагч Болу Бэйюу:”Одоогийн удирдагчид сэтгэл хангалуун байгаа болохоор Шударга ёс, хөгжлийн намын төлөө саналаа өгсөн.  Эрх баригчдийн ачаар би түлшээ хямд авч, тэр хэмжээгээр миний ашиг орлого өсөж байгаа” гэсэн бол тэтгэвэрт гарсан багш Исмэйл Фиртина: “Одоогийн удирдагч жинхэнэ эр хүн” хэмээн сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн.  

Сонгуулийн урьдчилсан дүнгийн дараагаар  тус улсын Ерөнхий сайд Эрдоган Анкара хотоос холгүй ялалтын баярын талаар үг хэлсэн бөгөөд тэрээр “Сонгогчид аль намд санал өгсөн байх нь хамаагүй. Хамгийн гол манай улсын энх тайван, аюулгүй байдал, итгэлцэл нэн тэргүүнд тавигдах ёстой” гэдгийг онцлон дурьджээ.  Энэ үеэр түүнийг  дэмжигчид баярын жагсаал хийсэн байна.

Дашрамд дурьдахад тус намыг төрийн эрх барих болсноос хойш Туркийн эдийн засаг тогтмол өсөж байгаа бөгөөд өнгөрсөн жил есөн хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

А.Баярмаа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu