Бээжин-Шанхайг холбосон хурдан галт тэрэг ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Урд хөршид Бээжин-Шанхайг холбосон хурдан галт тэрэгний шинэ замын нээлтийн ажиллагаа боллоо.  Хятадын төмөр замын сайдын мэдэгдэж байгаагаар тус зам энэ сарын сүүлээр ашиглалтанд орох юм байна. 

Уг төмөр замаар зорчих хурдан галт тэрэг нь хоёр төрлийн хурдтайгаар явах бөгөөд үнийн хувьд  мөн хоёр төрөл байх гэнэ.  Тодруулбал 300км/ц-ын хурдтай хурдан галт тэргээр зорчиход 555 юань, 250км/ц-ын хурдтай галт тэргээр зорчиход нь 410 юань төлөх ажээ.

Бээжин-Шанхай хүртэл 13,000 км бөгөөд 14 цаг явж хүрдэг бол хурдан галт тэргээр таван цаг л явах юм байна.  Шинэ чиглэлд өдөрт 220,000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай ажээ.

А.Баярмаа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu