Нью-Йоркийн есөн музей үнэгүй ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Ойрын өдрүүдэд Нью-Йоркийн ихэнх музей чимээгүй гэж хашгирамаар хөл хөдөлгөөнтэй байх гэнэ. Тодруулбал жил бүрийн 6-р сарын 14-ны “Музейн Фестиваль” болдог бөгөөд  энэ өдөр Нью-Йоркийн есөн музей үэнгүй ажиллах юм байна. Үнэгүй ажиллах эдгээр музей нь бүгд сонгодог урлагийн музей байх гэнэ. Үүгээр ч ззогсохгүй мзейн хамт олон сонгодог урлагт сонирхогчдод зориулан тусгай хөтөлбөр бэлдсэн бөгөөд  ямар бэлэг бэлдснээ фестивалийн үеэр задлахаар төлөвлөөд байна.

Музейн өдрөөр Александр МакКейний “Догшин үзэсгэлэн гоо” хэмээх шинэхэн үзэсгэлэнг  үзэх боломжто бөгөөд уг үзэсгэлэн АНУ-ийн Метрополитан урлагийн музейд 7-р сарын 13-ыг хүртэл үргэлжилэх юм байна.

А.Баярмаа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu