Энэтхэг улс 1,2 тэрбум хүн амтай. Эдний дунд банкны эдийн засагч, үйлчлэгч, тэрбумтан, могой сургагч, инженер, багш, тариачин, лам гээд хүнд хэрэгтэй бүхий л төрлийн мэргэжилтэн байдаг ч нэг л ажлын байр эзэнгүйдээд байгаа гэнэ. Энэ нь цаазын ял гүйцэтгэгэч буюу дүүжлүүрийн мэргэжилтэн юм байна. Өөрөөр хэлбэл Энэтхэгт цаазын ялыг гүйцэтгэхдээ дүүжилдэг бөгөөд энэ ажлыг хэн зоригтой аавын хүү хийдэггүй ажээ.
Өмнө нь дүүжлүүрийн ажлыг хийдэг байсан Мааму Синх хорвоогийн жамаар мөнх бусыг үзүүлсэн бөгөөд түүний ажлыг үргэлжилүүлэх хүн одоогоор олдохгүй байгаа ажээ. Тиймээс Мааму Синхийн том хүү Паван Кумарт энэ ажлыг өгөх талаар ярилцаж байгаа бөгөөд түүнээс илүү туршлагатай нэгэн “олдвол” аавынх нь ажлыг хүлээлгэн өгөх гэнэ.
Дашрамд дурьдахад Энэтхэгт цаазаар авах тохиолдол харьцангуй бага гардаг бөгөөд хамгийн сүүлд 2004 онд цаазаар авсан байна. Энэтхэг 1947 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 1947-2008 онд 345 хүнд цаазын ял оноож дүүжилж байжээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )