Хятадад үер болсны улмаас 94 хүн амиа алдаж, 78 хүн сураггүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Хятадын төв болон өмнөд нутгуудад үер болсны улмаас 94 хүн амиа алдаж, 78 хүн сураггүй алга болсон тухай тус улсын Үер, гангийн гамшигтай тэмцэх улсын штаб мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас тус улсын 13 мужид хөрсний гулгалт болсон байна. Хубэй, Хунань мужуудад цахилгаан эрчим хүч болон телефон утасны холбоо тасарчээ. Хубэй мужийн эрх баригчид орон гэр нь усанд автсан 12750 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Дээрх хоёр мужаас гадна зүүн нутгийн Зянси болон баруун нутгийн Гуйжоу муж үерийн гамшигт нэрвэгджээ. Байгалийн гамшгийн улмаас 465 мянган га тариалангийн газар усанд автаж, 27 мянга гаруй байшин барилга эвдрэн сүйдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu