Цар тахлаас дэлхийн хямрал руу, Бид хэрхэх вэ улстөрчид өө!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

Ердөө 50-200 нанометр хэмжээтэй вирус гурван сарын туршид дэлхий нийтийг түгшээлээ. Хүний үснээс хэд дахин бага хэмжээтэй энэ вирус дэлхийн эдийн засгийг доргиох хэмжээнд хүрчээ. Зарим шинжээчид 100 жилийн өмнөх Испани томууны эмгэнэлт түүхийн дараагийн үзэгдэл ч гэж дүгнэж байна. Вирусний дэгдэлтийн эхний үед дэлхий нийт анхаарал хандуулсангүй. Учир нь тухайн үед энэ зөвхөн Хятадын л асуудал байлаа. Бүр тодруулбал тахлын голом нь Хубэй мужийн Ухань хот байсан учраас тэр. Тахал яваандаа хүчээ авч, хүрээгээ томруулж цар тахлын хэмжээнд хүрмэгц зузаан түрийвчтэй, томоохон гүрнүүд сандраад эхэллээ. Ямар сайндаа Олон улсын валютын сан дэлхий дахинд эдийн засгийн хямрал авчрахуйц тахал, үр дүнгээс нь бид 18 сарын дараа гарна гэж барайлгаж орхив. Гэтэл бид энд яаж байгаа билээ.

Бид одоохондоо коронавирусийг өвчин л гэдэг утгаар нь харж байна. Олон хүн нас бараад, хяналтаас гараад байгаа учраас хааж боох, хөл хорио тогтоох, гадагш нь гаргахгүй ч гаднаас оруулахгүй байхаар хичээж байгаа. Гэхдээ өвчний тархалт нэмэгдэн голомтлон дэгдэж буй орнуудаас иргэдээ авч ирээд “өвчин импортолсон” нэртэй болчхоод сууж байгаа нь нүцгэн үнэн. Үнэндээ энэ вирусний дэгдэлт зүгээр нэг өвчин бус нийгэм, эдийн засгийг бүхэлд нь доргиох хэмжээний “хар сүүдэр” гэдгийг дэлхий дахин нэгэнт ойлгочихлоо. Тэд чухамдаа хоёр фронтод дайтахаас өөр сонголтгүй болсон. Нэг нь нийгмийн чухал бүрэлдэхүүн, төрийг хөдөлгөгч хүч болсон ард түмнээ өвчнөөс хамгаалах, нөгөө нь нийгмээ донсолгосон эдийн засгийн хямрал үүсгэхгүйн тулд санхүүгийн арга хэмжээ авч байна.

Энэ бол өвчин биш гэдгийг дээр дурдсан. Нэг ёсондоо үүнийг бичиж буй би, гарчиглаж байгаа та нийлээд бид бүгдэд хамаатай асуудал болоод хувирчихлаа. Гэхдээ 14-21 хоног тусгаарлагдах, гараа зөв угаах, ханиаж, найтаахдаа бугуйн хэсгээр таглах зэрэг бол ердөө дадал юм. Зөв дадал эзэмшээд, эрүүл үлдчихээд баахан өр зээлтэй, улсынхаа бүх ачааг нуруун дээрээ үүрчхээд хуйхаа маажаад сууж байх уу? Коронавирус сонгуулийн үнэртэй Монгол Улсад аль хэдийнээ сүүдэрлээд эхэлчихсэн. Цөөхөн хэдэн тоог энд дурдъя. Монголын нийт экспорт I-II сарын хугацаанд 771 сая ам.доллароор хэмжигдэж байна. Гэтэл өмнөх оны мөн үед энэ тоо 1.09 тэрбум ам.доллар байлаа. Манай экспортын түүхий эдийн хамгийн жин дарах салбар болох чулуун нүүрсний экспорт 2020 оны I-II сард 218.2 сая ам.доллар болжээ. Жилийн өмнө энэ тоо 332.4 сая ам.доллар байсан. Эх орончдын шүлсэнд хангалттай булуулдаг зэсийн баяжмалын салбар ч базаахгүй тоон үзүүлэлттэй байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 2019 саяын экспортын орлого олсон бол жилийн өмнө бид энэ салбараасаа 309 саяыг олж байлаа. Ердөө уул уурхайн түүхийн эдээс хамааралтай байдаг Монгол Улсад энэ бол маш базаахгүй үзүүлэлт.

Энэ хооронд эдийн засгийн арга хэмжээ авчихсан юм биш үү гэж эрхэм уншигч та бодож байж болох. Арга хэмжээ гэдэгт Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан явдлыг хамааруулж ойлгох гээд харъя. Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулж 10 хувьд хүргэсэн. Зарим том улсыг бодвол энэ бол хэтэрхий том тоо. Бас нэг шийдвэр гаргасан нь банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд болгосон явдал байлаа. Гэхдээ бүгдээрээ энэ бүгдийг томоор нь харах гээд үзье. Нээрээ ч АНУ, Их Британи, Герман гээд дэлхийн томоохон гүрнүүд бодлогын хүүгээ бууруулсан. Дэлхийн 30 улс яг одоо бодлогын хүүгээ буулгачхаад байна. Жишээлье л дээ, АНУ бодлогын хүүгээ 0.0-0.25 болгож огцом бууруулсан. Яг энэ бодлогоо 2008-2009 оны эдийн засгийн хямралын үед баримталж байсныг нь харах юм бол гайхах юмгүй. Их Британи бодлогын хүүгээ 0.15 хувь болгож түүхэн доод түвшинд хүргэсэн.

Өмнөд Солонгос бодлогын хүүгээ 0.75 хувь болгож, жижиг, дунд бизнесээ хамгаалах бодлого баримтлахаар болов. Энэ мэтчилэн бууруулсан тохиолдол бүрийг дурдах юм бол уртаас урт жагсаалт болно. Хэрсүү уншигч та нэг зүйлийг ажигласан бол бодлогын хүүгээ бууруулж буй улсууд бүгд эдийн засгийн багтаамж, бяр сайтай, дор хаяж 60-70 сая бүр цаашлаад 300 гаруй сая хүнтэй зах зээл өндөртэй улс гүрнүүд байгаа биз. Бүр мартаж болохгүй нэг зүйл гэвэл эдийн засгийнх нь 40-50 хувийг аж үйлдвэрийн салбар дангаараа эзэлдэг үйлдвэрийн утаа үнэрлэсэн улсууд. Хямралын үед гадаад зах зээл савласан ч дотоодын зах зээлээ өөрсдийн хөдөлгөөнөөрөө хангачих, ядахдаа эдийн засгаа хасах руу гулгуулчихгүй гэсэндээ энэ үйлдлийг хийж байгаа гэж харж болох талтай.

Гэтэл манай улсад аж үйлдвэрийн салбар бий юу, байгаа бол ямар салбар байгаа вэ, эдийн засаг нь солонгорч чадсан уу, үгүй ядахдаа бид 10 хүртэлх сая хүн амгүй улс шүү дээ. Эдийн засаг нь нэг салбараас дэндүү хараат, экспортын дийлэнхийг уул уурхайн гуравхан түүхий эд хангадаг, БНХАУ-аас 90 гаруй хувиар хараат улс. Хэчнээн дотооддоо мөнгө нийлүүлээд түүгээрээ дотоодын хөдөлгөөний зохицуулах чадваргүй улс. Бид экспортлогч бус импортлогч улс. Ямар ч мөнгө нийлүүлсэн гинжин хэлхээ нь татарсан гадаад зах зээл рүү нийлүүлж байж хэдэн төгрөг болгохоос аргагүй улс. Ийм байхад бодлогын хүүгээ бууруулаад ямар ч нөлөөлөл байхгүй. Ажлын байраа хадгалж үлдэх, айл өрх бүрд үр өгөөжтэй байхад зөвхөн энэ бодлого хангалтгүй. Зүй нь  манайх шиг ажилгүйдлийн түвшин өндөртэй мөртөө эдийн засаг нь солонгорч чадаагүй, ганц хөл дээрээ догонцдог улс нь ажлын байраа хадгалж үлдэх талаар бодох ёстой юм. Гэтэл бид ажлын байраа хадгалж үлдэх чадалтай юу, бас л бодох ёстой асуудал. Ажлаас халагдсаныхаа дараа л ажилгүйдлийн тэтгэмж авдаг, 14 хоногийн дотор бичиг баримтаа бүрдүүлж байж тэтгэмжийн бараа хардаг улсад байгалийн давагдашгүй хүчин зүйлийг тэсэж гараад, ажилтайгаа үлдэх ямар ч боломжгүй. Биднээс урд гараад, дэндүү хол алхчихсан бусад улсууд жишээлбэл Англи, АНУ, Нидерланд, Норвег зэрэг улсууд ажлын байраа хадгалах, боломжит эрсдэлээс хамгаалахын тулд давагдашгүй хүчин зүйлийн үед ажилгүйдлийн тэтгэмж олгох тогтолцоо байдаг. Байгалийн ямар ч гамшиг, ямар ч тахал дэгдсэн ажлын байртайгаа үлдэх боломжтой гэсэн үг. Уг нь бид алсын барааг хардаг, сонгуулийн үнэрээс өөрийг үнэртэж чаддагсан бол ард иргэдээсээ зээл тусламж гуйхаас илүү УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж дээрх журмаа авч хэлэлцэх байлаа.

Өөр нэг зүйл байгаа нь цар тахлын сүүдэртэй энэ цөвүүн цагт бусад улс орнууд жижиг, дунд бизнесүүдээ хамгаалах бодлого баримталж байна. Мэдээж хэрэг биднээс зузаан түрийвчтэй учраас их ч мөнгө хаяж байгааг та олон улсын мэдээллээс анзаарсан байх. Канад улс ДНБ-ний гурван хувьтай тэнцэх буюу 87 тэрбум ам.долларыг эдийн засгаа дэмжих, бизнесүүдээ хамгаалах зорилгоор зарцуулахаа мэдэгдсэн бол Герман улс төрийн KFW банкаараа дамжуулан 600 тэрбум ам.долларын зээл гаргахаар болоод байна. Япон л гэхэд өмнөх тооцооллоо 3.2 дахин нэмж 12 их наяд иенийг вирустсэн эдийн засгаа сэргээхэд зарцуулахаар болжээ. Энэ мэтчилэн жижиг дундаа, дундаж давхаргаа цаашлаад эдийн засгаа арах арга хэмжээг алсыг хардаг хэд нь гаргасаар байна. Гэтэл бид энд юу хийж байгаа билээ. Бүгдийг хаагаад, хориод, бага үдийн 11 цагаас Эрүүл мэндийн яам нь өвчтэй хэдийнхээ байгаа байдлыг зарлаад, Онцгой комисс нь онцгой бүрэн эрхт төлөөлөгч шиг бүгдийг шийдээд энэ байдлын ард гарч чадахгүй. Цогц бодлогын үр шимээр энэ тахлын ард гарна. Хүнээ, хүнийхээ амь насыг авч үлдэх улс түмний үүрэг мөн ч тэднийгээ баталгаатай ирээдүйд байлгах нь ч бас мартаж болохгүй үйлдэл. Одоо эдийн засгийн төсөөлөл бүгд сөрөг гарах нь тодорхой боллоо. Азийн хөгжлийн банк, Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага дэлхийн их 7 гүрний эдийн засгийн төлөвийг бууруулж эдийн засгийн хямрал үүсгэх эрсдэлтэй гэдгийг зарлачихлаа. Бидний хаяаг нь бараадсан Олон улсын валютын сан эдийн засгийн хямрал үүснэ гэдгийг зарлаад 18 сарын хугацаанд үргэлжлэн 2021 оны намар хямралыг бүрэн давж гарна гэв. Ингэхдээ хямралын хамгийн их хохирлыг дунд болон дундаас доогуур орлоготой улс орнууд амсана гэж барайлгасан. Удахгүй ОУВС-ын ээлжит хурал АНУ-д болно. Энэ үед эдийн засгийн төлөв хэлэлцэх ёстой. Мэдээж өөдрөг хүлээлттэй төсөөллийн тухай ярилцахгүй нь тодорхой. Байж болох хамгийн мууг нь төсөөлж, энэ үед нь ямар арга хэмжээ авах тухай тэд ярилцах болно.

Бүтээлч үйлдвэрлэлийн үнэр ч үгүй, нэг том төслөө уралдан муулдаг улс төртэй Монгол Улс вирусний тархалтын ард хэрхэн гарах вэ. Ядаж байхад бид ОУВС-н өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс энэ онд гарч, 2021 оноос эхлэн 2024 он хүртэл гурван жил дараалж бондуудын өрөө төлнө. Энд би бусад өр төлбөрүүдийн тухай яриагүй шүү. Дээрээс нь бид сонгуулийн үнэртэй жилийн төсвөө байж болох хамгийн дээд хэмжээгээр баталчхаад дахин тодотгохгүй гээд дөрөв, таван удаа маадайж байгаа гэдгээ мартаж болохгүй. Яг одоо бид эрх ашгийн эрэмбээ тодорхойлох цаг ирлээ. Дөрвөн жилдээ нэг удаа санадаг ард түмэн, улс гүрнээ юу, сонгуулийн оноогоо харсан харалган шийдвэрээ юу. Магадгүй энэ удаад алдаж болохгүй сонгууль улстөрчдийн өмнө, бодлого тодорхойлогчдын өмнө ирлээ. Юуг сонгож, ямар шийдвэр гаргах нь ана мана үзэлцдэг хоёр намын ч, эх орноо аварна гэдэг шинэ, хуучин эвслийн ч хэрэг байх болно. Яг одоо л та бүхэн зөв сонголтоо хийнэ үү, хэрэв үгүй бол ардчиллын галаа тулганд ноцоочхоод үүд, хаяагаараа салхи сэвэлзүүлж байсан 90-ээд оны жихүүн өдрүүд ойртчихсон ч байж мэдэх юм.

Жич: 1918-1920 оны хооронд хоёр жилийн хугацаанд дэгдсэн H1N1 вирусний халдвар дэлхийн нийт хүн амын хоёр хувийг авч одон, тав гаруй их наяд ам.долларын хохирол учруулж байжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ajii(69.138.228.195) 2020 оны 03 сарын 28

uul uurhai uhaj tendees olson mungiig hynaltgyigeer zartsuulhaar heterhii tomruulsan hynd turiin albaa bagasgaj tsomhon bguud computer applicationii tecnologiig ashiglaj ajil albaa yvuuldag boloh heregtei bn!!! Delhiin busad ornuud ali hediin ashiglaad arvaad jil bolj bna!!!

0  |  0
Ajii(69.138.228.195) 2020 оны 03 сарын 28

uul uurhai uhaj tendees olson mungiig hynaltgyigeer zartsuulhaar heterhii tomruulsan hynd turiin albaa bagasgaj tsomhon bguud computer applicationii tecnologiig ashiglaj ajil albaa yvuuldag boloh heregtei bn!!! Delhiin busad ornuud ali hediin ashiglaad arvaad jil bolj bna!!!

0  |  0
Ajii(69.138.228.195) 2020 оны 03 сарын 28

uul uurhai uhaj tendees olson mungiig hynaltgyigeer zartsuulhaar heterhii tomruulsan hynd turiin albaa bagasgaj tsomhon bguud computer applicationii tecnologiig ashiglaj ajil albaa yvuuldag boloh heregtei bn!!! Delhiin busad ornuud ali hediin ashiglaad arvaad jil bolj bna!!!

0  |  0
Ajii(69.138.228.195) 2020 оны 03 сарын 28

uul uurhai uhaj tendees olson mungiig hynaltgyigeer zartsuulhaar heterhii tomruulsan hynd turiin albaa bagasgaj tsomhon bguud computer applicationii tecnologiig ashiglaj ajil albaa yvuuldag boloh heregtei bn!!! Delhiin busad ornuud ali hediin ashiglaad arvaad jil bolj bna!!!

0  |  0
Ajii(69.138.228.195) 2020 оны 03 сарын 28

uul uurhai uhaj tendees olson mungiig hynaltgyigeer zartsuulhaar heterhii tomruulsan hynd turiin albaa bagasgaj tsomhon bguud computer applicationii tecnologiig ashiglaj ajil albaa yvuuldag boloh heregtei bn!!! Delhiin busad ornuud ali hediin ashiglaad arvaad jil bolj bna!!!

0  |  0
Ajii(69.138.228.195) 2020 оны 03 сарын 28

uul uurhai uhaj tendees olson mungiig hynaltgyigeer zartsuulhaar heterhii tomruulsan hynd turiin albaa bagasgaj tsomhon bguud computer applicationii tecnologiig ashiglaj ajil albaa yvuuldag boloh heregtei bn!!! Delhiin busad ornuud ali hediin ashiglaad arvaad jil bolj bna!!!

0  |  0
зочин(59.153.84.210) 2020 оны 03 сарын 26

болорсүх болорсүх ..........

0  |  0
From Australia (14.203.214.96) 2020 оны 03 сарын 26

Uls oron bolgon ene uvchnuus bolood bagagui hyamarch todorhoi alhamuudiig avch baina. Hamgiin zuv shiidel bol hileeree heniig ch oruulahguigeer dotroo hul horio togtoolguigeer ajilaa hiitsgeeh baih. Gehdee manai uls uneheer mundag baina. Uridchilan sergiileh arga hemjeeg sain avch chadsan. Hunii nutagt uuruu sanaa zowj suugaach mongold baigaa ar geriihendee sanaa Zowohgui setgel amar baih medremj bas saihan baina. Ideh hool untah gertee ene ueiig gaigui davchuul ih yum baigaamshde ug ni mongolchuud mini. Herev dotooddoo tarhaad eheldeg yum bol odoo baigaagaas iluugeer sanhuugiin hundreld orno.

1  |  0
Top