Ерөнхийлөгчийн төрийн удирдлагыг төвлөрүүлэх уриалгад ХЭН, ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах, төрийн удирдлагыг төвлөрүүлэх тухай уриалга гаргасан. Уг уриалга өчигдрийн маргаан мэтгэлцээний сэдэв байлаа. Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулж олон хүн байр сууриа илэрхийлсэн. Тэдгээрийн заримаас хүргэж байна.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-УИХ-ын сонгуулийг хойшлуулж, удирдлагыг төвлөрүүлэхийг Ерөнхийлөгч уриалжээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулинд харш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үл тоомсорлосон туйлын хариуцлагагүй уриалга болжээ. Үүнийг дэмжиж болохгүй гэж уриалж байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахад Ерөнхийлөгч уриалга гаргадаг ч зүйл биш. Сонгуулийг хойшлуулах эсэх бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг. УИХ-ын түвшинд ярьж шийддэг асуудалд нэг хүн уриалга гаргаад шийдчихдэг асуудал биш. Нөгөөтэйгүүр коронавирусний халдварын тархалт УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдалд хүрсэн эсэхийг тооцоо судалгаа, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсох зэрэг асуудалд олон талаас нь хандаж байж УИХ шийдвэрээ гаргана.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Коронавирусний  халдвар гарсантай холбоотой намууд иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломжгүй болж байна. Иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахгүйгээр сонгууль явуулдаг нэг ч улс орон байхгүй. Дэлхийн улс орнууд сонгууль битгий хэл олимпийг хойшлуулж байна. Тиймээс УИХ хуралдаж сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэдэг уриалгыг ШИНЭ нам дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлье.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Муу ёр ч өнөөдөр халдвар 20 болж тархсан байхад ард түмний эрүүл мэндийг бодоод сонгууль хойшлуулах талаар ярьсан бол өөр. Ерөнхийлөгчийн зүгээс эдийн засгийн нөхцөл байдлаас болж сонгуулийг хойшлуулахыг уриалж байна гэвэл болохгүй. Монголд өнөөдөр онц байдал зарлаагүй байна. Ерөнхийлөгч үнэхээр хүнд байгаа гэж үзэж байвал онц байдал зарлах тогтоолоо өргөн барьж болно. Ерөнхийлөгч хууль дүрмийн дагуу ажиллах ёстой. Айлгадаг хүнээ айлга. Миний зүгээс сонгуулийг хойшлуулахыг дэмжихгүй.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

-Ерөнхийлөгчийн уриалгын тухайд дотор нь хэд хэдэн ноцтой үг, өгүүлбэр байна. Тухайлбал, “Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна” гэсэн нь Ерөнхийлөгч онцгой нөхцөл байдлыг далимдуулж төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн нь ардчиллыг устгах гэсэн санаа цухалзаж байхыг үгүйсгэхгүй.

Дэд сайд асан Б.Энхбаяр:

-Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын дэглэмийг Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөх буюу “төвлөрүүлэх” нь төрийн эргэлтэд тооцогддог. ҮАБЗ-ийн хүрээнд онц байдлын журмаар ажиллах, арга хэмжээ авах гарц мухардаагүй. Онц байдлын үед төрөө оролдож хүчгүйдүүлэх нь маш аюултай.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор О.Мөнхсайхан:

-Ковид 19-ийг дагаж гарч буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн дагуу сонгогдсон УИХ, түүний байгуулсан Засгийн газар хийнэ, хийж ч байна. Гэтэл хажуугаар нь хуулиас гадуур Онц бүрэн эрхт "комисс" байгуулна. Төрийн удирдлагыг өөртөө төвлөрүүлнэ гэнэ үү. Чоно борооноор.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар:

-Цаашид Улсын Ерөнхийлөгчийн "уриалга" гэх үйлдлийн хууль зүйн хэлбэрийн шинж, үр дагаврыг судалж тодотгох нь зөв. Шаардлагатай асуудлаар УИХ-д болон ард түмэндээ хандаж илгээлт гаргахыг л хуулиар зөвшөөрдөг. Уриалга хэлбэртэй "Илгээлт" үү.

Хуульч Б.Мэргэн:

 -Ерөнхийлөгч Х.Баттулга “Коронавирус тархаад дэлхий дахин хэцүүдэж эхэллээ. Манай улс улс төрийн болон эдийн засгийн хямралд орох нь ээ. Тиймээс УОК-ын оронд миний удирддаг ҮАБЗ-ийн дор илүү лаг комисс байгуулаад, сонгуулийг хойшлуулж бүх эрх мэдлийг би авъя аа. Өмнө нь намайг улс төрийн реформ хийж, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж байхад үгүй гээд байсан алдаагаа давтаж тэнэгтэв ээ. Вирусээр далимдуулан айлгаж, дарамтлаад байгаа юм түй ч байхгүй шүү. Уг нь та нартай, та наргүй ойрын хугацаанд шийдэх гэж байгаа. Гэхдээ яах вэ ард түмэн ухаантай болохоор чинь хэлчихье. Та бүхний хайртай Ерөнхийлөгч нь" гэснээс хуулиар онц байдал зарладаггүй л юм бол сонгууль хойшлуулах боломжгүй. Одоогоор арай онц байдал зарлах хэмжээнд тулаагүй байлтай.

Ж.САЙХАН

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
su ah(202.179.24.192) 2020 оны 03 сарын 28

Erunhiilugch ch gej dee zailuul.

0  |  0
Зочин(66.181.187.201) 2020 оны 03 сарын 28

Дандаа зөв юм хийнэ гэж юу байхав хүн л юм чинь нэг удха буруу юм хийсэн байж зааж залруулах өчнөөн хүн байгаа биз дээ

0  |  0
Зочин(202.55.188.41) 2020 оны 03 сарын 28

Баттулга бол гэрийн нохойн зүйлээс арай ѳѳр. Хагас зэрлэг чоно-нохой юм. Хүзүүвчнийх нь нэг талаас дугтчих эзэн нь Москва юм. Энэ бол гүтгэлэг биш. Ѳѳрийнх ньй хийж байсан үйлдлүүдийг сана.

0  |  0
Зочин(106.255.173.13) 2020 оны 03 сарын 27

Улс орныхоо төлөө хэлж байна худлаа өөрсдийнхөө эрх мэдэл ууж идэхээ алдчихна гэж айгаад байгаа юмуу ерөнхийлөгч маань одоо л жинхэнэ өөрийн бизнес ухаан эдийн засаг улс төрийн бодлогоо гаргах хэрэгтэй

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 03 сарын 27

Songuuliig hoishluulah ni zuv .Tehdee erunhiilugchiin turd uls bolj bolno .Mongold bol haant zasglala heregtei haant ulsuud delhiid hvn ami ni az jargaltai urt ydaan amidardag .Harin bid hulgaich songoh erhgvi .Battyla ene udaa boljinhen uuriinhuu hylgaich zalchin zang haryylj bna .Ygaasaa niigemiin uurchiltiin ve4d ton tom lyivar hiigeed dadlagshsan hvn .2 niigem soligdoh vedel bas zalilan hiij .Ulaanbaatarchyydiin talhaiig mahiig gartaa avsan .Ene hcvneer bol aisandaa eh ornoo hudaldaj medeh nohoi doo .\n

1  |  0
боёо(103.229.121.95) 2020 оны 03 сарын 27

ЕТГ-т хууль эрх зүйн болон нийгэм, эдийн засгийн талаар олигтойхон зөвлөгөө өгчих хүн алга уу. Ерөнхийлөгчөө эвгүй байдалд оруулаад байх юм даа.

1  |  0
Хөх тэнгэрийн заадал(66.181.161.104) 2020 оны 03 сарын 27

Туйлын зөв. Эрх баригч МАНгасууд одоо бид их нэр хүндтэй байга удвал гарахгүй гэж байгаа юм байна

0  |  0
тамирчин(82.231.231.130) 2020 оны 03 сарын 28

монгол ялна гэж сонгосон ард иргэд ээ сонголтонд оо үнэнч бай бид ялна ерөнхийлөгчид итгэл найдвар хүлээлгэ тэр чадна.

3  |  0
двойка(66.181.191.34) 2020 оны 03 сарын 28

энэ баттулга эрүүл ухаантай хүн мөн үү. чоно борооноор гж

0  |  2
Иргэн(202.9.40.79) 2020 оны 03 сарын 28

Ерөнхийлөгчийг дэмжиж байна

2  |  1
Mgl(202.9.46.40) 2020 оны 03 сарын 28

Songuuliig hoishluulsan deeree

3  |  2
Зочин (59.153.115.93) 2020 оны 03 сарын 28

Хуц муу гөлөгнүүд эби ингэж дуугарсан бол энэ гөлөгнүүд ингэж гав гав гэж чадахгүй ш дээ. Аймхай нуснууд одоо л их сэхэж дээ. Та юу ч чадахгүй за та нарыг ахиж их хуралд гаргах ч үгүй яагаад гэвэл ёстой цачга царайлаад эбигээс айгаад түүний гар хөл болоод буугаад өгөөд ахиад мананг бий болгох учир Монгол ялна. Ерөнхийлөгчид итгэж байгаа бүгдийг чадаж ч байгаа та нар хүний хийсэн зүйл дээр толгой нь өндийгөөд хуцацгаа засаг.

1  |  1
Top