Залуусыг сонгуульд уриалсан “Өглөө” төсөл үргэлжилнэ

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24


“ӨГЛӨӨ” төслийг залууст улс төр, сонгууль, оролцооны талаар хараат бус, тэнцвэртэй мэдээлэл өгөх зорилгоор 2020 онд эхлүүлжээ.

2020 оны улсын их хурлын ээлжит сонгуульд “Дээлтэй саналаа өгье” уриалга гаргаж, нэр дэвшигчдийн нэрийг эможи ашиглан бүтээж таах, “Залууст нэг санал байна” аяныг сошиал орчинд өрнүүлж, залуусын дуу хоолойг нийгэмд хүргэсэн. Үүний үр дүнд сонгуулийн санал авах өдөр цаг агаарын байдал тааруу байсан ч залуучууд дээлтэй саналаа өгч, өмнөх жилүүдээс илүү оролцоотой байж чадсан юм.

1992 оноос хойш 2016 он хүртэлх хугацааны долоон удаагийн сонгуульд 18-25 насны залуучуудын ирц хангалтгүй байсаар иржээ. Өмнөх удаагийн ээлжит сонгуулиар 18-25 насны залуучуудын 50 хувь нь саналаа өгөөгүй. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны залуучуудын 62 хувь нь саналаа өгсөн гэх ахисан үзүүлэлт гарсан байна. 

Иймд “Өглөө” төслийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд залуусын оролцоог дээшлүүлэх зорилгоор үргэлжлүүлж байгаа аж. 

Төслийн хүрээнд амьдарч байгаа орчныхоо төлөө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх “Асуудал өглөө” аяныг мөн эхлүүлжээ.  “Шийдэж өглөө” буюу өөрсдийн санаачлагаар аймаг, нийслэлдээ бүтээн байгуулалт хийсэн хүмүүсийг энд онцлох юм байна. 


Э.Нандинцэцэг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top