Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд “Ковид-19” коронавирусний цах тахлын үед Монгол Улсын эдийн засгийг дэмжихэд чиглэж буй арга хэмжээ болон холбогдох бусад асуудлаар олон нийтэд хариулт өглөө. Аж ахуйн нэгж болон иргэдээс нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар авахгүй, малчдыг дэмжсэн хүү багатай зээл гаргаж, хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг болгоно зэрэг олон чухал асуудлыг танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэр болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг та бүхэнд хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
- Тодорхой үр дүн ч гарч байгаа.
- Одоо бол засаглах цаг болсон.
- Өндөр сонор сэрэмжтэй байж дараа дараагийн аюул заналхийллээс эх орон, ард түмнээ хамгаалах нь бидний үүрэг боллоо гэдгийг Ерөнхий сайдын хувиар хэлье.
- Нэмээд 20.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ. Үндсэндээ ард иргэдээ хамгаалахад зориулж олон улсын байгууллагын эх үүсвэр болон бусад эх үүсвэрээс 200 тэрбум төгрөг гаргаж байгаа.
- ээр боллоо.
- Малчдын амжиргааг дэмжих зорилгоор малчдад зориулж гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг гаргана. Зөрүүг нь Засгийн газар хариуцна.
- Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор 1
- .
- Сая дурдсан долоон төрлийн арга хэмжээ нь нийтдээ таван их наяд төгрөгийн багц арга хэмжээ юм. Энэ бол бидний гаргаж болох боломж бололцоо юм.
- байгаа. Цагийн нөхцөл байдал хүндэрвэл стратегиа тэр даруй өөрчилнө.
- Төсөвт тодотгол хийх шаардлагагүйгээр бид асуудлыг шийдсэн. Зарим улс төрчид төсөвт тодотгол хийх санаачилга гаргаж байна лээ. Тэдний бодлыг хүндэтгэнэ. Гэхдээ зайлшгүй хийх ёстой бүтээн байгуулалтын зардлыг танаж болохгүй.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
- Таван их наяд төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газар төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар бүрэн хэмжээгээр нь шийдээд явна.
- Бид эдийн засгийг дэмжих асуудалд долоо хэмжиж нэг огтлох зарчмаар асуудалд хандаж байгаа.
- Монголбанктай, Засгийн газар яаж харьцах ёстой хуулийн хүрээнд харилцаж байгаа.
- Өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга батыг сахисан, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирсан учраас энэ мөнгөн хөрөнгийг ямар нэгэн саадгүйгээр хэрэгжүүлэх боломжтой.
- Манай Засгийн газар бүрэлдэж байхад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан. Харин Ийм үед л ашиглах гэж нөөц бүрддэг юм.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ
- Тэтгэврийн даатгалын сан дээр 300 тэрбум төгрөг, үлдсэн гурван сан дээр тодорхой хэмжээний хөрөнгө байгаа.
- Үүнээс харахад
- Энэ бол ажлын байрыг авч үлдэх, ажилтны орлогыг бодитой хамгаалах зорилготой.
- Дараагийн арга хэмжээнд судалж оруулна.