Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийн хоолойн асуудлаар өнөөдөр (2020.03.31) хуралдлаа.
Хуралдаанаар ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.
Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад даалгажээ.
Сэтгэгдэл ( 5 )
Хийн хоолойг нутгаараа дамжуулах нь хүсэх зүйл биш. Мөнгөнөөс өөр юм боддоггүй харалган хүмүүс хойч үедээ бөмбөг бэлдэж хавх тавьж байна. Хийн түлшээ өөрөө энэ их нүүрснээсээ гаргаж авах ёстой. Үүнд анхаарахгүй мөртлөө хүний юмыг нутаг дээрээ тавиад юу хожих вэ, юу ч хожихгүй. Улс бүхэн эрчим хүчний хангамжаа харьд даатгахыг хүсдэггүй бөгөөд үүнийгээ эрчим хүчний аюулгүй байдал гэж тодорхойлдог, үүнийгээ төрийнхөө бодлогын салшгүй хэсэг болгодог.
Hii orvol heregtei gehdee delbereh ayultai
баярлах ч бас л болоогүй байгаа шүү. ТЭЗҮ гаргаагүй байхад
oros tsereguudig oruul
do you really want to live forever