Киевийн ойролцоо өнгөрсөн шөнө өндөр даралтат хийн хоолой дэлбэрчээ. Уг хоолойгоор Европын орнууд руу хий дамжуулдаг юм.
“Интерфакс-Украина”-д Киев мужийн цагдаагийн албанаас мэдээлснээр Европ руу хий шахдаг 1.5 м диаметртэй хэсэгт хийн хоолой хагарсан байна. Хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлээгүй аж.
Дэлбэрэлт болсон газарт албаныхан ажиллаж байгаа бөгөөд хий дамжуулалтыг зогсоожээ. Ойролцоох газруудын цахилгааныг мөн тасалсан байна.
Оршин суугчдын ярьснаар дэлбэрэлтийн чимээ хүчтэй сонсогджээ.
Сэтгэгдэл ( 0 )