Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийг Ө.Энхтүвшин ахална

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2020.03.31/ өдөр хуралдаж, Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад даалгалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2021 оны 12 сарын 18

xujaa ugui gevel l duusaa daa

0  |  0
Irgen (202.179.25.255) 2020 оны 03 сарын 31

Naad nohor chine idej uuj tsadsiimuu. Hahuuli avah geed ajiliig n zogsooh viidee! EEdee oor hun alga uu! Eronhii said ooroo hariutsaj boldoggui yu

0  |  0
Top