Иракийн өмнөд хэсгийн Басра хотод цагдаагийн газрын дэргэд бөмбөг дэлбэрч таван хүн амиа алдаж, 15 хүн шархдаж бэртсэн байна. Цагдаа нарын мэдэгдэж буйгаар, амиа золиослогч этгээд автомашинтайгаа цагдаагийн хэсгийн хашаа руу нэвтрэх гэж оролджээ. Түүнийг зогсоох оролдлого хийх үеэр тэрээр бөмбөгөө дэлбэлсэн ажээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )