Баянзүрх дүүрэг 7412 мал амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлээ

2020 оны 04 сарын 02

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс гуравдугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд вакцинжуулалтын ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд дүүрэгт ажиллаж, амьдарч буй мал бүхий 123 өрхийн 2132 үхэр, 2977 хонь, 2287 ямаа, 16 гахай  нийт 7412 мал амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна.

Вакцинжуулалтыг хийхдээ стандартын дагуу зориулалтын хөргүүрийг ашиглан вакцины хадгалалт хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллалаа. Мөн өрх бүрээр цуваа жагсаалтыг хөтлөн, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хийж, дүүргийн мал эмнэлгийн тасгаас байнгын зөвлөгөө өгсөн аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top