ОЛОН ӨНГӨ: Зэмлэлээс үүдсэн бодрол

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 04

Хүнд баярлалаа, талархлаа гэж хэлсэнгүй хэмээн зэмлүүлэх өдөр олон тохиолдоно. Надад заавал мэхэлзэж, бөхөлзөж, худлаа хэлбэр эсгэх ямар ч хэрэггүй санагдах нь олонтаа. Уг нь би сэтгэлийнхээ чанад хачин их баяртай байгаа ч түүнийг хэлбэр талаас нь заавал харуулах хэрэгтэй гэж шахах аж. Одоо яах билээ, миний өссөн орчин, миний хамт агаар амьсгалсан буурал дээдэс, ах нар, анд нөхдийн л бүтээж өгсөн ертөнц учраас  хаашаа ч булзаж бултах аргагүй.

Алдуулыг нь олж, халуун хүйтэн зам туулаад ирсэн нэгнээ цайлж амраагаад мордуулна уу гэхээс баярлаж дэвхцээд, мэхийж ёслоод сүйд болж байсныг харсангүй. Тэр ч бүү хэл говь цөлд төөрсөн балчрыг нь олоод очиход хүүхдээ тэврээд нулимс бөмбөрүүлээд байснаас олж ирсэн нөхрийг тэвэрч үнгээд сүйд болж байсныг харсангүй. Идэрхэн залуу, буурал уяачийн хулгайд алдагдсан цуутай хурдыг гүний нутгаас хөтлөөд ирэхэд морины туурай сэтэртэл хөлөргөлөө хэмээн залууг уургын хуйв давхарлан, ороолгоод явуулж байснаас талархаж байгааг харсангүй. 

Ижил сүргээсээ тасарсан хэсэг хонийг туугаад авчрахад намрын хайлган цагаар хонь ширүүн туулаа хэмээн шилбүүрийн амт үзэж байснаас баярлалаа гэсэн үг сонсож байсангүй. Ганын халуунд нүүдэл дөхүүлж өгснийхөө төлөө бурантаг сунгалаа хэмээн зэмлүүлж явсан болохоос баярлалаа гэх үг сонссонгүй. Ийм хүн ч баярлалаа, талархлаа гээд мэхэлзээд байж чаддаггүй аж. Энэ бол ерөөсөө монголчуудын, нүүдэлчдийн араншин. Үүний цаана залуу хойч үедээ хатуужил суулгах, шалдар зүйлд нугараад байхгүй, тулга тойрсон хов живэнд төөрөхгүй, тийм л хат суулгах зүйл байж дээ.

Ёстой л “Хайр нь дотроо, хал нь гаднаа” ертөнцөд хариу нэхдэггүй тустай, хайртай дуртай гэж шүлсдээд хашхичаад байдаггүй хүндэтгэлтэй, амар амгалангийн туйл болсон ийм л орчинд бид өсжээ. Үүндээ ч би баярлалаа, талархлаа гэж хэлж чадалгүй зэмлүүлж суудаг бололтой. Тэгэхээр надад цагийн салхийг дагаж, хэлбэр эсгэх зайлшгүй шаардлага тулгарчээ гэж бодлоо. Гэхдээ л зулгуйдал дунд махилзаж, мэхэлзсэн залуучуудыг харахаар,  эх орон, газар нутаг хэмээн цээжээ дэлдэж байгаа нэгнийг харахаар үнэхээр бухимдаж суудгаа нуух юун. Уг нь тэр хайр, талархал, тэр эх орон бол хэзээ ямагт цээжинд, үйлдэл бүхний цаана байдгаас хэлбэрт байдаггүй юм л даа.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.14.38.137) 2020 оны 04 сарын 06

гадны үгийг буруу газар хэрэглэвэл өөрөө бүр эвгүй байдалд орно жишээ нь нэг онигоо: гадаадад сурдаг оюутан хүүхэд зуны амралтаараа хөдөө эцэг эхдээ ирээд хоол идэхийн өмнө ”сайхан хооллоорой” гэж хэлэхэд нь эцэг нь юу гэнэв ”хуцалгүй гудар” гэсэн гэжугаа

0  |  0
зочин(103.14.38.137) 2020 оны 04 сарын 06

Монголчууд гадныхныг дуурайгаад баярлалаа, уучлаарай гэдэг үгийг алхам тутамдаа хэлдэггүй, баярласан таларсан, гоморхсон сэтгэлийг янз бүрийн үйлдэл, үгээр зохицуулж ирсэн ард түмэн юм шүү, тухайлбал, унагасан гээсэн зүйлийг нь олж авч өгөхөд нь учиргүй баярлалаа гэж тонголзохгүй ”өө ямар сайн юм бэ” ч гэдэг юм уу суудал тавьж өгвөл ”зуу наслаарай” ч гэх шиг янз бүрээр илэрхийлж ирсэн нүүдэлчин ард түмэн

0  |  0
зочин(66.181.183.144) 2020 оны 04 сарын 06

Одоо цаг өөр болсон баярласан талархсанаа илэрхийлж хэлэхгүй яахав дээ.Чи жинхэнэ хэнэггүй хүн үү.Манайхан харин ч урмаар тэтэгдэг ард түмэн шүү.Манай дээдсүүд хүнд заавал талархал илэрхийлж байхыг сургадаг байсан.Хүүхдэд бол өндөр болоорой,сайн хүү,сайн охин байна гэх зэрэг.Бас буян тай хүн ,буян нь дэлгэрэх,үйлс бүхэн бүтэг г м .Хаана ч явсан усыг нь уувал ёсыг нь дагна гэдэг.Цайлж амраагаад гаргахдаа ч за сайн яваарай гэх зэрэг ерөөлийн үг хэлдэг юм даа.Бичсэн зүйлийг чинь уншаад талархах ёстой зүйлдээ талархаж чаддаггүй юм байна гэж бодлоо

0  |  0
Зохиолч Лувсангийн П(64.119.27.130) 2020 оны 04 сарын 05

Талархах гялайх сэтгэл байлгүй яах вэ. Ахмад хүнд бол Та урт насалж удаан жаргаарай, дүүмэд хүнд юун сайн юм бэ, яасан сайн хүн бэ, буян чинь дэлгэрэг, хүүхдэд бол ямар сайн хүү вэ, яасан тусч охин бэ гэх мэт монгол ёсоор талархах илүү дотно үнэн сэтгэлийг үгс юм даа. Орос хэл мэддэггүй зарим хүн орсоор, Спасибо гэхийг баярллаа гэсэн үг гэж эндүүрэх нь бий. Үнэндээ гэвэл : Бурхан өршөөг гэсэн үг шүү дээ. Орсоор ” Спаси Бог”.Благодрю гэдэг нь Буян чинь дэлгэрэг гэсэн үг :Благо дарю.

0  |  0
Зохиолч Лувсангийн П(64.119.27.130) 2020 оны 04 сарын 05

Талархах гялайх сэтгэл байлгүй яах вэ. Ахмад хүнд бол Та урт насалж удаан жаргаарай, дүүмэд хүнд юун сайн юм бэ, яасан сайн хүн бэ, буян чинь дэлгэрэг, хүүхдэд бол ямар сайн хүү вэ, яасан тусч охин бэ гэх мэт монгол ёсоор талархах илүү дотно үнэн сэтгэлийг үгс юм даа. Орос хэл мэддэггүй зарим хүн орсоор, Спасибо гэхийг баярллаа гэсэн үг гэж эндүүрэх нь бий. Үнэндээ гэвэл : Бурхан өршөөг гэсэн үг шүү дээ. Орсоор ” Спаси Бог”.Благодрю гэдэг нь Буян чинь дэлгэрэг гэсэн үг :Благо дарю.

0  |  0
Зочин(202.126.88.213) 2020 оны 04 сарын 05

За үгүй дээ, баярласан бол БАЯРЛАЛАА ТАЛАРХЛАА гэж хэлж байх хэрэгтэй. Чиний дотроо л баярлаад байгааг гаднаас чинь мэдэхгүй шүү дээ. Хэл бол амьтнаас ялгарах гол зүйл шүү дээ залуу минь.

0  |  0
энхтайван(103.57.93.94) 2020 оны 04 сарын 04

БАЯРЛАЛАА. Би үүнийг л мэдэрч явдаг.

0  |  0
mnbvc(88.116.92.142) 2020 оны 04 сарын 04

unen heljee

0  |  0
зочин(202.179.31.11) 2020 оны 04 сарын 04

жинхэнэ баярлалаа \n

0  |  0
Top