Дэлхийн улс орнуудын ард иргэдийн дунд нэгэн санал асуулга явуулсан нь тэд хэн гэдэг олны танил хүнтэй үнсэлцэхийг хамгийн ихээр хүсдэгийг тодруулах зорилготой байжээ. Тэгвэл эхний байранд Холливудын хамгийн сайхан, алдартай хос шалгарчээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх хувь нь Холливудын оддоос хамгийн түрүүнд Анжелина Жолитой үнсэлцэнэ хэмээн хариулсан байна. Түүний араас нөхөр нь болох Брэд Питтийн нэр орсон нь гайхалтай. Нэг гэр бүлийн хоёрыг хамгийн ихээр хүсч байгаа нь сонирхолтой тохиолдол болж буйг судалгааг хийсэн хүмүүс хэлсэн байна.
Тэд олон ч нэртэй дуучин, жүжигчдийн урд гишгэж чадсан байна. Гуравт, өмнө нь хэд хэдэн удаа хамгийн дур булаам эмэгтэйгээр шалгарч байсан Жессика Альба оржээ. Энэ амжилтад хүрэхэд Жессикад төрсний дараах биеийн харьцаа бага зэрэг алдагдсан энэ тэр нь огт саад болоогүй билээ. Тэгвэл дараах байруудыг Орланда Блум, Жастин Темберлейк, Дэвид Бекхэм, Жуд Лоу нар эзэлжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )