53 настай энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани (Mukesh Ambani) нь дэлхийд хөрөнгөөрөө дөрөвт бичигддэг. Тэрээр хүүхэд насны мөрөөдлөө биелүүлжээ. Мумбаи түүний хувийн байшин бүрэн баригдаж дуусчээ. Энэ нь дэлхийн хамгийн өндөр хувийн орон сууцад тооцогдож байгаа билээ. Нэр нь Antilia.-_ давхар энэ байшинд 160 машины гараж, автосервис, бэлтгэлий заал, цэцэрлэгт хүрээлэн, бага хэмжээний кино театр, усан сан, хүлээн авалтын танхим, нисдэг тэрэг буух талбай мөн гэр бүлийн өрөө тасалгаа бий. Тэрээр өдгөө 14 давхарт нь амьдардаг бөгөөд нээлтийнх нь баярт энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх уригдан оролцжээ. Нийт 77 саяын төсвөөр барьжээ. Харин Мумбаин зах зээлд энэ байшин нэг тэрбумд хүрнэ хэмээн эзэн нь мэдэгджээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )