ОУВС-гийн захирлын албан тушаалд өрсөлдөгчид тодров

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

ОУВС-гийн ерөнхий захирлын албан тушаалын төлөө Францын Сангийн сайд Кристин Лагард болон Мексикийн Төв банкны тэргүүн Агустин Карстенс нар өрсөлдөнө. Өнгөрсөн даваа гарагт болсон тус сангийн захирлуудын зөвлөлийн хурлаас ийм шийдвэр гаргажээ.

Хамгийн сүүлд Израилийн Төв банкны тэргүүн 67 настай Стэнли Фишер нэрээ дэвшүүлсэн боловч дүрэм ёсоор ОУВС-гийн тэргүүний албан тушаалд 65-аас доош насны хүн сонгогдох хязгаар тогтоосон байдаг учраас өрсөлдөх боломжгүй болжээ.

Дуулиан шуугианд холбогдон албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон ОУВС-гийн өмнөх тэргүүн Доминик Стросс-Каныг орлох өрсөлдөөнд Кристин Лагард ялах магадлал өндөр байна. Түүнийг Европын Холбооноос нэр дэвшүүлсэн бөгөөд бусад бүс нутгийн орнууд ч бас дэмжиж байгаа юм. Харин Карстенсыг Мексик болон Латин Америкийн орнууд дэмжиж байна. ОУВС-гийн шинэ тэргүүнийг энэ сарын 30-наас өмнө сонгох ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu