Түвдэд гадаадын жуулчид очихыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

Ирэх долдугаар сарыг дуустал Түвдэд гадаадын жуулчдыг очихыг хориглосон тухай жуулчны агентлагууд мэдээлжээ. Лхас дахь “Сhine Travel Service” агентлагийн мэдээлснээр, хориг долдугаар сарын 26 хүртэл үйлчилнэ. Хятадад хэвлэгддэг “Global Times” сонинд мэдээлснээр, Лхаст байрладаг “Chine Tibet Travel” агентлаг жуулчдыг наймдугаар сарын дунд үе хүртэл хүлээж авахгүй гэж мэдэгджээ.Аюулгүй байдлын үүднээс гадаадын иргэдийг Түвдэд очихыг хориглож байна гэж агентлагууд тайлбарласан байна. Долдугаар сард Түвдэд Хятадын засаглал тогтсоны 60 жилийн ойн баяр болох юм. Энэ ойг тохиолдуулан түвдүүд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж болзошгүй аж. Энэ жил гадаадын жуулчдыг Түвдэд очихыг ийнхүү хоёр дахь удаагаа хориглож байна. 2008 онд тус бүс нутагт болсон олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны гурван жилийн ойгоор эсэргүүцлийн ажиллагаа явуулж магадгүй хэмээн өнгөрсөн гуравдугаар сард жуулчдад хориг тавьсан юм.Түвдэд 2008 оны гуравдугаар сард эмх замбараагүй явдал болоход янз бүрийн мэдээгээр, 20400 хүн амь насаа алдсан билээ. Тэгэхэд эмх замбараагүй явдал 1959 онд Хятадын ноёрхол тогтсоныг эсэргүүцсэн түвдүүдийн бослогын дурсгалд зориулсан ажиллагаа болж өргөжсөн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top