Иракт 6.6 тэрбум доллар “алдагджээ”

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

АНУ-ын эрх баригчдаас Иракт урьд нь олгосон боловч алга болсон мөнгөний тал хэсгийг хулгайлсан байх гэж АНУ-ын конгрессын томилсон, Иракийг сэргээн босгох асуудал хариуцсан тусгай ерөнхий байцаагч Стюарт Боуэн таамаглаж байна. “Тhe Los Angeles Times” сонины мэдээлснээр 6.6 тэрбум доллар хулгайлагджээ. Алга болоод олдоогүй мөнгөний асуудлыг олон жил мөрдөн шалгасан Боуэн тийм дүгнэлт хийсэн байна. Сонинд мэдээлснээр 2003-2004 онд Иракт 12 тэрбум орчим доллар бэлнээр илгээсэн байна. Мөнгийг тээвэрлэхэд 20 орчим тоннын даацтай “С-130 Hercules” цэргийн тээврийн нисэх онгоц ашиглажээ. Иракт уг мөнгийг Саддам Хусейний нэг ордны хонгилд болон Америкийн цэргийн баазуудад хадгалж байсан байна. Мөнгөний нэг хэсэг нь авлигад, тэр дундаа Иракийн түшмэдэд аудиторуудын хүлээлгэсэн хариуцлагын оронд явжээ. Үүний сацуу Иракийн тал хариуцлага хүлээхийн оронд 2004 онд байгуулсан хэлэлцээрт заасны дагуу америкчууд мөнгөний хариуцлагыг хүлээх ёстой гэж мэдэгдсэн байна.

Иракийг сэргээн босгох хэрэг эрхэлсэн тусгай ерөнхий байцаах газраас 2011 оны дөрөвдүгээр сард мэдээлснээр, тус улсын сэргээн босгох ажлыг санхүүжүүлэхэд зориулж Вашингтоноос нийт 61 тэрбум орчим доллар илгээжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top