Миссури муж улсын Жоплин хотыг дайрсан хүчтэй хуй салхинд амиа алдсан хүний тоо 153-д хүрлээ хэмээн тус хотын эрх баригчид мэдээлэв. Хэд хоногийн өмнө энэ тоо 143 байсан ч байгалийн гамшгийн үеэр бэртэж гэмтсэн хүмүүс нас барсаар байна. Нэг км-ийн диаметртэй хуй салхи тавдугаар сарын 22-нд Жоплин хотыг дайрсан билээ. Энэ салхи хотыг газрын хөрстэй тэгшилж, 8000 байшин барилга нурсан юм. АНУ-ын эрх баригчид хотыг сэргээн босгохын тулд төсвөөс 50 тэрбум доллар гаргахаар болжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )