Олны анхаарлыг татахын тулд янз бүрийн адал явдал сэдэж явдаг дуучин Бритни Спирсийн бас нэг оролдлого хүмүүсийг гайхшруулаад байна. Тэрээр хүний цогцсыг шингэн азотод хадгалаад хэсэг хугацааны дараа буцаан амилуулах үйлчилгээ үзүүлдэг Аризонад төвтэй "Амьдралыг уртасгах" хэмээх эрдэм шинжилгээний байгууллагыг санхүүжүүлэхээр болжээ. Попын хаан гэгддэг байсан Майкл Жексон мөн тухайн цаг үедээ ийм байгууллагад хөрөнгө оруулалт хийж байсан билээ. Нэрт дуучдын эдгээр үйлдлээс харвал тэд хорвоогийн жамаар буцахыг ч хөгширөхийг ч хүсдэггүй бололтой. Хэсэг хугацааны дараа дуучин бүсгүй өөрийгөө туршилтанд оруулна гэж дуулиан тарихыг үгүй гэх газаргүй. Сайн муу алинаар нь ч олны анхаарлыг татаж байвал мартагдахгүй гэдгээ мэдэрсэн одууд ямар үйлдэл хийхийг цаг хугацаа харуулах биз.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )