Британийн супер поп дуучин Лили Аллен барилгын компанийн босс, 33 настай Сэм Купертэй хувь заяагаа холбож, Английн төвийн хэсгийн жижигхэн хотод хуримаа хийлээ. Хуримын даашинзтай Аллен хөл хүнд болсон нь илт харагдаж байв. Л.Аллен, С.Купер нарын хуриманд 300 зочин уригдсан юм. Лили Аллен 2006 онд “Allright, Still” хэмээх анхны цомгоо гаргасан нь 2.6 хувиар зарагдаж байжээ. Эдүгээ 26 настай дуучин бүсгүйн хөрөнгө зургаан тэрбум паундаар үнэлэгдэж байна. 2010 оны арваннэгдүгээр сард Л.Аллен уран бүтээлээсээ чөлөө авч буйгаа зарлаж, бусад салбарт хүч сорих болсноо мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )