Б.Обама “нэр баастсан” гишүүнд огцрохыг зөвлөв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама секс шуугианд орооцолдон, олны анхаарлын төвд байгаа Конгрессийн гишүүн Энтони Уэйнерийн талаар "Би хэрвээ түүн шиг байдалд орсон бол шууд л огцрох өргөдлөө өгөх байсан" гэж ярьжээ. Тэрбээр NBC News-д даваа гарагт өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна. Конгресс дахь Ардчилсан намын төлөөллүүд мөн "нэр баастсан" журмын нөхөртөө Ерөнхийлөгчтэй адил зөвлөгөөг өгч байгаа аж. Э.Уэйнер нь эхнэртэй атлаа өөр бүсгүйтэй хамт авахуулсан задгай зургууд нь интернетэд тавигдан шуугиан тарьсан билээ. Тэрбээр эхлээд бүх шүүмжлэлийг няцааж байсан ч энэ сарын 6-нд үл таних бүсгүйтэй утсаар ярьсан бичлэг нь олон нийтэд дэлгэгдсэний дараа гэр бүлээс гадуур харьцаа тогтоосноо хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ "огцрох өргөдлөө өгнө" гэж бус, "эхнэртээ үнэнч байж, цаашид үлгэр жишээ байх болно" гэж дуугарчээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top