Хятад ирэх сард Эверест оргилын өндрийг дахин хэмжинэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

 

БНХАУ-ын эрх баригчид ирэх сард дэлхийн дээвэр гэгддэг Эверест ноён оргилын өндрийг Beidou үндэсний чиглүүлэгч системийн тусламжтай дахин хэмжихээр төлөвлөж байна гэж Global Times сонин мэдээлжээ.

Ирэх сард 50 гаруй мэргэжилтнээс бүрдсэн баг Балбатай залгаа Хятадын хилийн бүсэд орших оргилд судалгаа хийх аж. Эрдэмтэд сансрын технологи ашиглан энэ бүс нутаг дахь байгалийн нөөцийн талаар илүү нарийвчлалттай, дэлгэрэнгүй мэдээлэл авах юм байна.

Эверест нь далайн түвшнээс дээш 8 848 метр өндөр оргил бөгөөд Хятад, Балбын найрамдлын бэлэг тэмдэг гэж үздэг байна.

2000 оноос хойш Хятад улс Beidou нэртэй үндэсний чиглүүлэгч системийг хөгжүүлжээ. Үүний тулд дэлхийн тойрог замд байршлыг өндөр нарийвчлалтай тогтоодог BDS-1, BDS-2 и BDS-3 гурван үеийн хиймэл дагуулыг байршуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top