Дэлхийн II дайны үеийн бөмбөгдөгч онгоц АНУ-ын Чикаго хотноо дэлбэрлээ гэж хятадын CCTV мэдээллээ. Чикагоны өөрөө удирдах “Аврора” нисэх онгоцын буудалд бүртгэлтэй Дэлхийн II дайны үеийн бөмбөгдөгч онгоц газардахдаа осолдон дэлбэрчээ. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд онгоцонд байсан долоон хүн гэмтэж бэртээгүй байна.
“Аврора” нисэх онгоцын буудлын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар: “B-17 бөмбөгдөгч онгоц буудлаас хэдэн милийн зайтай ослын буулт хийсэн. Буулт хийж байхдаа дэлбэрсэн болохоор гал хурдан авалцсан. Гэхдээ 20 минутад галыг аюулгүй болгож, долоон хүнээ гэмтэл бэртэлгүй аварсан” гэж мэдэгдлээ.
Хөдөлгүүр доголдсоны улмаас ослын буулт хийсэн бөгөөд хөдөлгүүр доголдсон нь дэлбэрэлтийн шалтгаан байсан гэж шинжээчийн анхан шатны дүгнэлт гарсан байна. Ослын хэргийг шалгаж дууссаны дараагаар албан ёсны мэдээлэл хийх гэнэ.
Осолдсон бөмбөгдөгч онгоц нь 1944 онд үйлдвэрээс гарсан “Liberty Foundation in Miami”-д бүртгэлтэй байжээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )