Хятадад болж байгаа үерийн улмаас 105 хүн нас барж, 63 хүн сураггүй болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

 

Хятадын өмнө хэсэгт орших  Яань Зе голын эрэг орчмын Хунаний Хюбейд үер усны гамшиг нүүрлээд байгаа билээ. Үерийн улмаас 105  хүн  нас барж, 63 хүн ор сураггүй алга болоод байна. Өнөөдрийн байдлаар Хубей, Хунань, Жиан Ши, Анхуй аймгууд үерийн усны төвшин нэмэгдэж байгаа юм. Хэдийгээр аврагчид цаг алдалгүй шуурхай ажиллаж байгаа ч Яань Зе голын усны төвшин нэмэгдэж байгаа нь ажиллах орчныг хүндрүүлж байгаа гэнэ. Хятадын засгийн газраас иргэддээ хандан сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа. Учир нь  хэд хоног үргэлжилсэн усан бороо  ирэх долоо хоногийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа юм.  

Хунань аймагт орж байгаа аадар бороо ирэх долоо хоногт шуурга болох төлөвтэйг цаг уурчид сэрэмжлүүлж байна. Үерийн улмаас одоогийн байдлаар БНХАУ-ын хэд хэдэн аймагт цахилгаангүй байгаа бөгөөд гэрэл цахилгааны асуудлыг эхнээс нь шийдэж байгаа юм гэнэ.

А.Баярмаа

 

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top