Суданд байдал хүндэрч Умард хойдын иргэний дайны эхлэл тавигдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

 

Суданы Умардын хүчнийхэн өнгөрсөн сард Абей тосгонд эмх замбараагүй байдал үүсгэсэн нь Умард-Хойдын иргэний дайны эхлэлийг тавиад байна.

НҮБ Суданы Засгийн Газрыг эмх замбараагүй байдлыг дор бүр нь намжаагаагүйг буруушааж байгаа юм. 

Умардын хүчнийхэн ирэх сард бие даан газрын тосны баячуудыг эсэргүүцэн бөмбөгдсөн бөгөөд энэ нь нутгийн гэмгүй иргэдийг ихээр хэлмэгдүүлээд байна. Хэлмэгдсэн Абейн бүс нутагт нь Суданы төвд байрладаг бөгөөд Умард-Хойдын хүчнийхэн тус бүс нутагт мөргөлдөөн үүсгэж, үе үе бөмбөгддөг ажээ.

Хэдийгээр иргэний дайны үед Умард-Хойдын хүчнийхэн энхийн гэрээ хийсэн ч сүүлийн үед Абейн бүс нутгийн иргэдийг ихээр хэлмэгдүүлж байгаа юм. Үүний улмаас тус бүс нутгаас 140,000 гаруй оршин суугч дүрэвсэн байна.

Суданы засгийн газар сөргөлдөгч талуудын төлөөлөгчийг хүлээн авч хэлэлцээр хийхээр ярилцаж байгаа бөгөөд асуудал нааштай шийдэгдэх магадлалтай гэж ВВС-ээс мэдээллээ.

А.Баярмаа

 

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top