БНСУ-ын “Korean Air” компани ирэх зургаадугаар сараас цар тахлын улмаас саатаад байсан олон улсын нислэгүүдээ сэргээхээр бэлтгэж байна.
Одоогийн байдлаар тус компани долоо хоногт 13 чиглэлд 55 нислэг үйлдэж байгаа юм. Харин ирэх сараас 32 чиглэлд 146 нислэг хийж эхлэх юм.
Сэргээх нислэгийн ихэнх нь Азийн орнууд бөгөөд Улаанбаатараас гадна Бээжин, Шанхай, Гуанчжоу, Муданьцзян, Циндао, Янцзы, Тайбэй багтаж байна. Тус компаниас бүх зорчигчдоо маск зүүхийг анхааруулж байгаа бөгөөд нисэгч, үйлчлэгч нар бүгд амны хаалт, бээлийтэй байх гэнэ.
Цар тахлаас өмнө “Korean Air” олон улсын 110 нислэг үйлддэг байжээ.
Сэтгэгдэл ( 5 )
hilee nee. oorsdiigoo l hamgaal. hun bur. dor burnee
Нислэгээр ирсэн хүн болгоныг тусгаарлаж чадахгүй дотооддоо халдвар тараана л гэсэн үг дээ хэрвээ иргэний нислэгийг нээвэл хаалттай байхад ингэж нэмэгдээд байхад
Короноонууд цаашаааа ! Пү
*** Yeh!!! It”s about time!!!
Хилээ нээж хүмүүсээ ав.