Хятадын Засгийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд Өвөрмонголын малчин, фермерүүдийн ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг онцлон дурдсан юм. Тодруулбал, бүс нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулснаар Өвөрмонголчуудын амьжиргаа дээшлэх гэнэ. БНХАУ-ын дарга Вен Жиабао өчигдөр Засгийн газрын гишүүдтэй уулзсан бөгөөд уулзалтын үеэр Өвөрмонголыг хөгжүүлэх саналыг дэмжиж 2020 он гэхэд хот болон хөдөөгийн иргэдийн амьжиргааны төвшний ялгааг арилгахаар хэлэлцсэн байна.
БНХАУ-ын Засгийн газраас Өвөрмонголын уул уурхайн зорилгоор байгаль сүйтгэж буй үйл ажиллагааг 2015 он гэхэд бүрэн зогсоох гэнэ. Үүний тулд хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьдрах таатай орчинг төсөл, хөтөлбөрийн аргаар хангаж, 2015 он гэхэд сэргээлт хийх ёстой газрын 21,5 хувийг ойжуулж , 43 хувийг зүлэгжүүүлэх гэнэ.
Үүгээр ч зогсохгүй хөдөө, алслагдсан газарт гэрэл цахилгаан, ундны усны асуудлыг шийдэж өгөхөөр төлөвлөөд байгаа юм байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )