Африкийн эрэг орчим усан онгоцнууд гэнэт чиглэлээ алдаж, эргэлдэж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 06

Атлантын далайд явж байсан хэд хэдэн усан онгоц гэнэт чиглэлээ алдаж, тойргоор явж эхэлжээ. Энэ хачирхалтай явдал энэ сарын 4-ний өдөр Африкийн эрэг орчим болсон байна. Усан онгоцнуудын ахмадууд хөлгийн хөдөлгөөнийг чиглэлийн дагуу сэргээж чадахгүй байснаас гадна хөлөг онгоцнууд мөргөлдөх эрсдэлд орсон байна. Далайчид усны эргүүлэгт орсон гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

Мэргэжилтнүүд энэ хачирхалтай үзэгдлийн шалтгааныг тогтоож чаджээ. Эдгээр хөлөг онгоц суларсан соронзон оронд орсон байна. Ингэхдээ ихэнх усан онгоц соронзон мандлын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлдэг механик луужин ашигладаг тул соронзон оронд үүссэн энэ хачирхалтай үзэгдлийн нөлөөллөөр луужин ажиллахаа больсон гэж тэд үзэж байна. Тиймээс усан онгоцнууд чиглэлээ алдаж, тойргоор эргэлдэж эхэлсэн гэнэ.

Европын сансар судлалын агентлагийн мэдээлснээр, дэлхийн соронзон орон учир битүүлэг шалтгаанаар 10 хувь хүчээ сүүлийн хоёр зуунд алджээ. Ялангуяа энэ ер бусын үзэгдэл Африкаас Өмнөд Африк хүртэлх бүс нутагт илүү ажиглагдаж, хиймэл дагуул, сансрын хөлгийн үйл ажиллагаанд доголдол учруулдаг байна. Энэ үзэгдлийг Өмнөд Атлантын ер бусын үзэгдэл гэж нэрлэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haraa(64.119.18.172) 2020 оны 06 сарын 09

Goe

0  |  0
Зочин(203.91.115.246) 2020 оны 06 сарын 12

Алт бол газрын гагнаас гэдэг дээ. Дэлхий бусад гаригтай мөргөлдөхгүй соронзон орны түлхэлцэлд замаараа эргэлдэж байдаг нь дэлхий дээрхи металууд ажилаа хийж байгаа нь тэр. Ухаад өөрчилөөд зөөгөөд байхаар чинь тэнцвэр алдагдаж юу болхыг таашгүй. Эсвэл хэмэндээ орхын тулд газар ихээр хөдлөж эхлэх байх даа

6  |  0
зочин(202.9.46.190) 2020 оны 06 сарын 10

баялаг гэх нэрээр төмөр алт зэс мөнгө ухаад байхлээр арга байжуу

11  |  3
зочин(78.180.163.99) 2020 оны 06 сарын 08

бичлэг байгаа юу?

2  |  0
Top