Умард Солонгосын 10 иргэн өнгөрсөн долоо хоногт ШарТэнгисийн чанд хамгаалалт бүхий хилийн шугамыг даван Өмнөд Солонгост ирснийхээ дараа улс төрийн оргонол хүсчээ. Энэ тухай Өмнөд Солонгосын нэрээ нууцалсан нэгэн түшмэл мэдээлсэн байна. Дүрвэгсдийн дунд насанд хүрсэн 3 эрэгтэй, 2 эмэгтэй, 4 хүүхэд байжээ. Ийм тохиолдолд нийтээр зөвшөөрсөн журмын дагуу, ямар зорилгоор болон хэрхэн өмнөдөд нэвтрэн ирсэн талаар умардын иргэдийг байцаах болно. Умардаас дүрвэн ирэгсдийн асуудал хоёр Солонгосын харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд Умардад хүнсний хомсдол улам хурцадсан болохыг харуулж байна гэж Сөүл хотын Тонгук их сургуулийн БНАСАУ-ын асуудлаар мэргэшсэн шинжээч Ким Ён Хён хэлжээ.1950-53 оны Солонгосын хойгийн дайн дууссанаас хойших хугацаанд БНАСАУ-ын 21 мянга гаруй иргэн Өмнөд Солонгост дүрвэн ирсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )