Германы эрх баригчдын гаргасан захирамжийн дагуу тус улсад шинэ ургацын зарим төрлийн ногоог устгаж эхэлжээ. Энэ тухай Германы Хөдөө аж ахуйн сайд Ильзе Айгнер мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар ургацын 5-10 хувийг устгаад байгаа бөгөөд дахин 5900 тонн өргөст хэмх, 1300 га талбайд тариалсан салатны навч, 3600 тонн улаан лооль устгах ажээ. 37 хүний аминд хүрсэн гэдэсний E-coli савханцар нь Германы Доод Саксон мужийн фермд тарьж ургуулсан шар буурцагнаас тархсан болох нь илэрсний дараа тус улсын эрх баригчид ийм шийдвэр гаргасан байна. Уг гэдэсний халдварт өвчин нь Германд сүүлийн арван жилийн хугацаанд илэрсэн ийм төрлийн халдварт өвчнүүдээс хамгийн өргөн тархалттай нь болжээ. Уг өвчний нян зөвхөн Германд төдийгүй Европын хэд хэдэн оронд наад зах нь 3228 хүнд халдварласан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )