Селена Гомез жирэмслээгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Дуучин жүжигчин гэхээсээ илүүтэй Жастин Бейберийн найз охин гэдгээрээ хэвлэлийн баатар болоод байгаа  Селена Гомез сүүлийн үед эмнэлэгээр “эргэлдсэн”.  Хэдийгээр  бие минь сайжирсан зүгээр хэмээн мэдэгдэж байсан ч үнэн хэрэгтээ түүний царай , дуу хоолой худлаа гэдгийг нь баталж байлаа. Үүнтэй холбоотойгоор түүнийг хөл хүнд болсон гэх таамаг дэвшүүлж байсан ч нялх од жирэмслээгүй нь тогтоогдсон байна.  

Хэвлэлийн баатар болсон нялх од хэнтэй, хаана, юу идсэн, ямар эмчилгээ хийсэн зэрэг бүх “тайлан”-аа тавьжээ.  Селена Гомез өөрийн дуртай, идэхийг хүссэн бүхнээ идсэн нь хоолны хордлогын шалтгаан болсон аж.  Түүнд ээж нь ихэд анхаарал тавьж хажуугаас нь огт холдохгүй байсан бөгөөд  өдгөө идэж буй хоолонд нь онцгой анхаарах болжээ.

А.Баярмаа

Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top