Их Британийн Честер амьтны хүрээлэнд ирэх сарын нэгнээс 10-р сарын найман хүртэл динозаврын үзэсгэлэн гарах гэж байна. Үзэсгэлэнд махан идэштэн болон өвсөн идэштэн гээд бүх төрлийн динозаврийг дэлгэх бөгөөд үзмэрүүд бэлэн болжээ. Үзмэрүүдийг бодит харагдуулахын тулд дуу хоолой, өнгө төрх, хэмжээг дуурайлгахын зэрэгцээ хөдөлдөг болгосон байна. Үзмэрийг байрлуулсны дараагаар үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хийх гэнэ.
Дашрмад дурьдахад 2006 онд Монгол, Япон, Америкийн эрдэмтдийн хамтарсан эрдэм шинжилгээний багийнхан манай улсаас хоёр настай тринозаврын гавлын яс олсон билээ. Энэхүү гавлын яс нь судалгааны ажилд ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд тринозаврын хэрхэн удаан оршин тогтносныг тогтосон байна. Тринозавр бол хамгийн өргөн тархсан 30 гаруй зүйлтэй үлэг гүрвэл бөгөөд хоол хүнс нь насны ангиллаас шалтгаалан өөрчлөгддөг байжээ. Тиймээс хоолоо булаацалдан хоорондоо тэмцэлддэггүй нь олон сая жил оршин тогтнох гол нууц нь байжээ.
А.Баярмаа
Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )