"Playboy"-ыг үндэслэгч, 85 настай Хью Хефнерийн сүйт бүсгүй, 24 настай "туулайхан" Кристад Харрис түүнтэй гэрлэхээс татгалзжээ. Эротик сэтгүүлийн магнат энэ тухайгаа Twitter дэх хуудсаараа мэдэгдсэн байна. "Хурим хойшлогдсон. Харрис зангаа хувиргалаа" гэж Х.Хефнер бичжээ. Кристал Харрис ч веб хуудсаараа дамжуулан "Би удаан эргэцүүлсний эцэст Хефтэй тавьсан сүйгээ буцааж байна. Би түүнийг ихэд хүндэлдэг. Цаашдын ажил үйлст нь амжилт хүсье" гэж мэдэгджээ. Х.Хефнер он солигдох мөчид өөрөөсөө 60 настай дүү Кристалд шинэ жилийн бэлэг болгож сүй тавих санал тавьсан бөгөөд бүсгүй нулимсаа унаган саналыг хүлээж авсан юм. Ийнхүү "Playboy"-г үндэслэгч гурав дахь, Кристал Харрис анхны хуримаа нижгэр хийхээр зар түгээсэн ч ийнхүү бүтэлгүйтлээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )