Зорчигч тээврийн зориулалттай “ТОЁОТА” HIACE АВТОМАШИН НЭМГ-т гардуулна

2020 оны 07 сарын 09

Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр 7 дахь жилдээ ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас энэ жил хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомашиныг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт гардуулж өгөхөөр болсон билээ.

Тус автомашин нь 16 хүний суудалтай, зорчигч тээврийн зориулалт бүхий албаны хэрэгцээнд ашиглахад нэн тохиромжтой унаа юм.

“Түрүү бөхийн нэрэмжит Тоёота хүлэг”-ийг НЭМГ-т гардуулж өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 13-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг автомашиныг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, уялдаа холбоог сайжруулахад голчлон ашиглахаар төлөвлөжээ.

Тус газар нь коронавируст “Ковид-19” халдварын үед нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулсан эрүүл мэндийн хяналт, гэрийн тусгаарлалт, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хариуцан ажиллаж байгаа юм.

2014 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас өөрийн төлөөлөгчийн газраар дамжуулан түрүү бөхийн бай шагналд жил дараалан таван автомашин өгсөн байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top