Үнээнээс хүний хөхний сүү гарна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Хятадын судлаачид саалийн үнээнд генетикийн аргаар сүүг нь хөхний сүү болгон хувиргах боломжтой гэж үзэж байна. Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн Агробиотехнолгийн лабораторийн судлаачид хүний генетик бүхий ДНК-г саалийн үнээний эмбрионы оронд суулгаж байгаа юм. Энэ төрлийн судалгааг олон жилийн турш хулгана дээр туршсан бөгөөд 2003 онд амжилттай болсон байна. Үүний дүнд үнээнээс өтгөн, амттай хөхний сүүг гарган авчээ. Судлаачдын нэг болох профессор Ли Ниний мэдэгдэж байгаагаар шинэ төрлийн сүүний 80 хувь нь хүний сүүтэй ижил болсон. Энэ сүү нь дархлааний системийг сайжируулахийн зэрэгцээ  протейнээр баялаг зэрэг олон давуу талтай гэнэ.  

Судлаачид хүний хөхний сүү гаргадаг үнээний тоог нэмж байгаа бөгөөд гурван жилийн дотор үнээнээс гарган авсан хүний хөхний сүүг худалдаанд гаргах  юм байна.

Сүүг худалдаанд гаргахын тулд хадгалалт, халдваргүйжүүлэлт, хүнсний бүтээгдэхүүний сертификат зэрэг олон асуудал  байгаа бөгөөд  шинэ төрлийн сүүг шүүмжилгчид цөөнгүй байгаа юм. Учир нь амьтнаас гарган авсан сүү хүний хөхний сүүг орлож чадахгүй,  нялх хүүхэдтэй хүмүүс энэ төрлийн сүүг хүүхэддээ өгөхгүй л болов уу гэж урд хөршийн хэвлэлүүдээ бичиж байна.

А.Баярмаа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top