Хүүгээ хайсан эх Монголд дөрвөн удаа ирээд олоогүй тул зөн билэгч нарт ханджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

ОХУ-ын Чита хотын иргэн Вера Фёдорова гэх эмэгтэйн Герман, Игорь нэртэй хоёр хүү  Красночикойн орчимд хилийн бүсэд ан хийхээр 2002 оны нэгдүгээр сард гэрээсээ гарснаас хойш өдий хүртэл сураггүй арваад жилийн нүүрийг үзэж  байгаа гэнэ. Тухайн үед нүд чихгүй шуурах цасан шуургыг үл хайхран эцэг нь хүүхдүүдээ ганцаараа эрж хайсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тэднийг алга болсны дараа ОХУ-ын цагдаагийн алба хаагчид өргөн бүрэлдэхүүнтэй эрж хайсан боловч мөн л олоогүй байна. Иймээс тэд Интерполоор дамжуулан Монгол Улсад хандаж лавлагаа гаргаж өгөхийг хүсчээ. Үүнтэй холбоотойгоор сураггүй болсон хөвгүүдийн эх Вера Фёдорова Монгол Улсад дөрвөн удаа ирсэн байна. Монголын хилчид хөөрхий эмэгтэйд автомашин гаргаж өгч, оросууд ажилладаг алтны хайгуулын ангид хүртэл хүргэж өгч байжээ. Гэсэн ч анд явсан хөвгүүдийн сураг одоо болтол гараагүй байгаа аж. Харин Вера Фёдорова ОХУ-ын ОРТ телевизийн «Жди меня» нэвтрүүлэгт хүсэлт явуулж, зөн билэгч нарт хандаад байгаа гэнэ. Тэрээр хүүхдүүдээ арав гаруй жил хайж байгаа юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top