Весна Вулович
1970-аад онд Весна нь Сербийн нисэхэд онгоцны vйлчлэгчээр ажиллаж байсан. Гэтэл тэрээр 10.000 метрийн өндрөөс онгоцтой газарт унасан ч амьд vлдсэн нэгэн. Тэр явдал 1972.01.26-ны өдөр болжээ. Өвлийн тэсгэм хvйтэнд 10 км-ийн өндрөөс унасан онгоц мөнх цаст уулын оройг мөргөн сvйрсэн. Харин Весна амьд vлдсэн цорын ганц хvн нь. Тvvний хэдэн хавирга л хугарсан.
Эрон Рэлстон
Интел корпорацийн инженер-механик байсан тэрээр нэг өдөр ой руу орж харин таван өдрийн дараа гаргvй болоод гарч иржээ. Тэр гараа өөрөө тайрсан гэнэ. Тэр хаданд авирагч байсан бөгөөд тэр өдөр хавцалын завсар өрөөсөн гар нь хавчуулагджээ. Тэр тав хоногийн турш гараа суллах гээд чадаагvй аж. Тэгээд нэг бол vхэх эсвэл өрөөсөн гараа тайрах гэсэн хоёр сонголт vлджээ. Тэр хоёрдахийг нь сонгож. Ингээд амьд vлдэхийн тулд тэрээр өрөөсөн гараа тайрчээ. Эхлээд гараа хугалж дараа нь булчингуудыг ннь зvсэж тасалсан байна.
Пунн Лим. Далайд хаягдсан нь.
Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны vед хөлгийн ахмад байжээ. Тvvний хөлгийг немецvvд буудан сөнөөх vед тэрээр аврагч завин дээрээ далайд ганцаараа vлджээ. Тэр завин дээр 133 хоног аяласан байна. Ингэхдээ идэж байсан хоол нь савтай жигнэмэг байв. Тэр загас барихын тулд лаазаар урхи адил зvйл хийжээ. Зангас болон шувуугаар хооллон хэд хэдэн ч удаа хvчтэй шуурганд өртөж хоол хvнсээ алдаж байсан гэнэ. Тvvнийг Бразилиас холгvйхэн хөвж явахад нь загасчид олж авсан байна. Өнөөдөр ч гэсэн АНУ-ын тэнгисийн цэргийнхэн тvvний амьд vлдэх аргаас суралцдаг байна.
Ах дvv Менг өглөөний цайндаа нvvрс иддэг байв
Хятадын уурхайчин тэд vхэлтэй өдөр болгон нvvр тулдаг байсан аж. Менг Ксиэнкэн болон Менг Ксиэню нар уурхайд осол болох өдөр хvртэл хамгийн шилдэг ажилчид байлаа. Тэдийг аюулгvйн дvрэм зөрчин хориотой газарт ажиллаж байхад нь нуралт явагдан газар дор дарагджээ. Эрлийг бvхий л бололцоогоор явуулсан ч амьд байсан тэднийг амьдаар нь оршуулжээ. Тэд өөрсдийгөө аврахын тулд улаан гараараа 20 метр урт нvvрс бvхий суваг ухсан байна. Өөрсдийнхөө шээсийг ууж, нvvрс зажилаж байсан хэмээн эхнэрvvддээ ярьжээ. Vхэхийн цагт нvvрс маш амттай байдаг хэмээжээ. Тэдний өтгөн нь гэхэд л тэр чигтээ нvvрс гарч байсан гэдэг.
Алексис Гоггинг.
Тэр эхийгээ биеэрээ хамгаалсан зоригтой бvсгvй. Тэр хэдэн удаа буудуулсан бөгөөд зарим сум нь тархинд нь оножээ. Эхийг нь найз нь гэх нэг залуу гэрт ирж дарамталжээ. Хэдийгээр ээж нь 911 дуудсан ч аврагчид хугацаандаа ирээгvй аж. Зандалчин эр ээжийг нь хоёр удаа буудахад бяцхан охин тvvнээс дахиж битгий буудаач хэмээн гуйжээ. Гэтэл тэрээр охин руу зургаан удаа буудсан бөгөөд тэдгээрийнх нь хэд нь толгойд нь оносон байна. Яг тэр vед цагдаагийнхан ирж vйл явдлыг зогсоожээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )