Ираны өмнөд хэсгийн Бушер боомтод долоон усан онгоц шатсан хэрэг гарчээ. Тус улсын Онцгой байдлын албаны мэдээллээр, галыг унтраасан бөгөөд хүний амь эрстээгүй байна. Тус боомт Бушер атомын цахилгаан станцаас 19 км зайд байрладаг.
Усан онгоцнууд дээр гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь сүүлийн үед Иранд гарч буй нууцлаг цуврал хэргийн нэг гэж үзэж байна. Сүүлийн хэдэн долоо хоног пуужингийн үйлдвэр, цахилгаан станц, эмнэлэг, цөмийн объектод гал гарах, дэлбэрэлт болох зэрэг хэрэг явдал шил дараалан гарч байгаа билээ. Өнгөрсөн даваа гарагт гэхэд тус улсын зүүн хойд Мешхед хотоос холгүй орших аж үйлдвэрийн бүсэд гал гарчээ. Албан ёсны мэдээллээр, тус бүсэд байрлаж байсан зургаан хийн агуулахад гал гарсны улмаас нэг нь дэлбэрсэн аж. Үүнээс нэг хоногийн өмнө Махашр хотын газрын тосны үйлдвэр мөн гал гарсан бол бямба гарагт Тегеран хотын нэгэн орон сууцны барилгын хонгилд хийн баллон дэлбэрчээ.
Ираны эрх баригчид өнгөрсөн сарын 26-нд Хожир дахь пуужингийн үйлдвэрт гарсан дэлбэрэлт, энэ сарын 2-нд Натанзе дэх уран баяжуулах үйлдвэрт гарсан дэлбэрэлт хорлон сүйтгэх ажиллагаа байсан эсэхийг шалгаж байна гэж мэдэгдэж байв.
Сэтгэгдэл ( 1 )
жүүдүүд хорлон сүйтгэж байгаа юм