Банк дээрэмдэж байхдаа шээсэн нь баригдахад хүргэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Данийн Копенганд  27 настай Швед залуу банк дээрэмджээ.  Харин тэр санамсаргүй байдлаар өөрөө өөрийгөө барьж өгсөн байна.   Банк ухаж байхдаа  яаралтай давсагаа суллах шаардлагатай болсон тэрээр сандрахдаа нүдэндээ харагдсан 3 шилэнд шээжээ.  Дээрэмчин шээсээ авч гарахаа мартан банкны мөнгө хадгалах өрөөнд үлдээсэн байна. Цагдаа, хууль хяналтын байгууллага түүний  үлдээсэн шээсэнд ДНК-ийн шинжилгээ хийж Шведийн иргэн болохыг нь тогтоон 21 сарын дараа баривчилжээ.  

Давсаг султай этгээд 140 хадгаламжийн хайрцагнаас  500,000 ам,доллар болон үнэт эдлэл авсан байна.

А.Баярмаа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top