Албан ёсны сайт: http://www.lasvegasnevada.gov/
Нийт талбай: 340.0 км2
Газар нутгын өндөр цэг: 610м
Хvн ам: 552.539 /2007/
Лас Вегас нь АНУ-ын Невада мужийн баруун хэсгийн Кларкийн тойрогт байрлах хот. “Мохави десерт”-ийн төв хэсэгт орших энэ хотын нийт хvн ам нь ердөө 552.000. Дэлхийн хамгийн том мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн төв хэмээгддэг энэ хот нь олон тооны казино, тансаг отелиуд болон өдөр бvр зохиогддог томоохон шоу тоглолт зэргээрээ олон сая жуулчдыг татаж чаддагаараа алдартай. Vндсэн томоохон казино нь хотын төвийн “Freemont” гудамжины хоёр талаар байрлах бөгөөд өдөр шөнө ч хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг энэ хэсгийг “Лас Вегас Стрип” буюу “The Strip” гэж нэрлэдэг. Олон улсад нэр хvндтэй магнат компаниуд өөрийн нэрийн реклам сурталчилгааг хийхдээ Лас Вегасыг л сонгодог болжээ.
1829 онд Лос-Анжелесийг чиглэн явсан нэгэн худалдаачны тэмээн жин замдаа саатжээ. Дээрээс ямар ч өршөөлгvй шарах наран дор жинчид лагериа барин байх зуур зарим нэгэн нь усны ундрага олох эрэлд гарсан байна. Тэдний дотор Рафаэль Ривера хэмээх мексик эр байсан бөгөөд тvvнд цөл дундаас тэнд байгаа олон хvний амь насыг аврах баянбvрд /”oasis”/-ыг олох хариуцлагатай даалгаварыг цувааны эзнээс өгчээ. Тэрээр ч тэр эзгvй цөлөөс ундны усны ундрагыг ч олов…
“Лас Вегас” гэдэг нь “Олзлогдсон оазис” гэсэн испани vг юм. Энэ хотын анхны суурийг 1905.05.15-нд тавьжээ. Шав тавигдсанаасаа хойш удаан хугацааны туршид шатахуун цэнэглэх цэг буюу төмөр замын өртөө хэлбэрээр ашиглагдаж байв. Невада нь Америкийн эрх чөлөөг хамгийн ихээр эрхэмлэгч, нийт иргэдээ сайн сайхан амьдруулахын тулд бvхнийг хvлээн зөвшөөрдөгөөрөө алдартай муж. Тэр ч утгаараа энэ мужид хvссэн хvн болгон хэдэн ч удаа гэрлэж болдог байсан мөн нийт Америк даяар зохион байгуулагддаг өндөр бооцоот дvрэмгvй зодооны тэмцээн зөвхөн эндээс л эхлэлтэй гэж vздэг. Тэгвэл хаана ч хvлээн зөвшөөрөгдөж байгаагvй дараагийн нэгэн хориотой зугаа болох мөрийтэй тоглоомыг 1915 онд Невадачууд “зохиожээ”. Дараахан хөзрийн төрөл бvрийн “гэйм”, автомат тоглоомын машинууд нэмэгджээ. Ингэхдээ тухайн vед эдгээр тоглоомын ялагчид мөнгөний оронд тамхи болон спиртийн төрлийн ундааг шагналд авдаг байв. Энэ бvхэн нь ирээдvйн тоглоомын хаант улс бий болох гол vндэс нь болсон билээ.
1931.05.19-нд Лас-Вегасын хувь заяанд томоохон эргэлт гарчээ. Энэ өдөр Невада мужид мөрийтэй тоглоомыг хvлээн зөвшөөрсөн хууль гарсан байна. Ингэснээр мужийн төсөв урд өмнө нь байгаагvй хэмжээгээр нэмэгдэж vvнтэй холбоотой санхvvгийн сайдаар ажиллаж байсан Ж.Тобин: “-Энэ их хэмжээний мөнгөөр хvvдvvддээ зориулан олон сургууль байгуулж болох юм” хэмээн мэдэгдэж байлаа. Гэтэл тэрхvv хуурай хуулийн “ачаар” сургууль барих биш харин мөрийтэй тоглоом сонирхогчдыг мужийнхаа зvг татах шийдийг мужийн удирдлагын зvгээс гаргах болсон байна. Учир нь тухайн vед АНУ-ын Невадагаас бусад бvх газар нутагт мөнгөний төлөөх элдэв төрлийн тоглоом тоглох нь хориотой хэвээр байсан юм.
Ингэснээр 1940 он гэхэд хот нь ойролцоогоор есөн мянган тоглогчтой болсон бол энэ тоо 20-хон жилийн дараа 64 мянгад хvрчээ. Тэр vеэс л эхлэн Лас-Вегасын гудамжаар олон тооны тоглоомын орд харш шинээр сvндэрлэж эхлэв. Тэдгээрээс хамгийн анхныхад нь «El Rancho» тооцогддог бөгөөд энэ ордон өнөөг хvртэл тоглоомчдын анхаарлыг татсан хэвээр л байна.
1950 онд болсон нэгэн vйл явдал Лас-Вегасыг сонирхох олон сая жуулчдыг зvй ёсоор татах болжээ. Тэр онд хотоос ердөө 100 км-т байрлах Невадагийн туршилтын полигонд армийнхан цөмийн зэвсэг туршсан явдал байлаа. “Цөмийн мөөг”-ийг Лас-Вегасын төвийн аль ч зочид буудлын цонхоор сонирхогчид энгийн нvдээр харж болохоор байжээ.
Хотод олон төрлийн усан оргилуур /фонтан/ байх бөгөөд тэдгээрийн нэг нь “Белажио” зочид буудлын өмнө оршиж “Эйфелийн цамхаг”-ийн хуулбар юм. Бvтэн 24 цагийн турш өнгө бvрийн гэрэл солигдон оргилох энэ фонтаныг одоогоос 40 жилийн тэртээ 25 сая долларын өртөгөөр босгосон гэдэг.
Алдартнууд Вегаст:
Антонио Бандерас-1994 онд өөрийн хайртай бvсгvйтэйгээ “Рояаль” казинод тоглон нэг vдшийн дотор 650.000 доллар алдаж байв
-Калифорни Мужийн захирагч Арнольд Шварценнегер “Америкийн Мистер” тэмцээнд анх тvрvvлсэн жилдээ мөрийтэй тоглоомын вант улсад зөвхөн хvvхнvvдэд 500.000 доллар зарцуулсан гэдэг.
-Шарон Стоун “Төрөлхийн совин” киноны зураг авалт дуусангуут энд ирж долоо хоногийн турш алжаалаа тайлахдаа мөрийтэй тоглоомноос 250.000 олсон бол эргvvлээд 100.000 долларыг зугаа цэнгэлд зарцуулан оджээ.
-“Формула-1”-ийн алдарт тамирчин Михаэль Шумахер ээлжит нэгэн ялалтынхаа дараа Вегаст цэнгэхээр ирж өөрийн дагуулж явсан бvсгvйдээ тэндхийн хамгийн vнтэй дэлгvvрээс 500.000 долларын vнэтэй алзааман шигтгээтэй бөгж авч өгсөн
-Мэргэжлийн боксийн экс-аврага Майк Тайсон “Цезарь” паласт хоёрхон хонохдоо дээд зэрэглэлийн мэргэжлийн биеэ vнэлэгчдэд 150.000 доллар “зарцуулжээ”.
-Сагсан бөмбөгийн домогт од Майкл Жордан “Queens” зочид буудлыг бvтээн байгуулахад нийт 25.000.000 долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
-Уэлсийн гvнж Диана энэ хотод амрах ихэд дуртай байсан нэгэн. Тэрээр нас барахаасаа гурван сарын өмнө Додди Аль Фэйдийн хамт Вегаст уригдсан бөгөөд тэнд байх хугацаандаа хосууд өнчин хvvхдvvдэд зориулсан сайн санааны арга хэмжээ зохион байгуулан өөрийн сандаа нийт 15.000.000 доллар цуглуулж чаджээ. Тэр мөнгө өдгөө Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн хvvхдvvдэд зориулагдаж байгаа билээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )