Канадын жүжигчин Райн Рейнолдс өөрийн твиттерээр дамжуулан хэд хоногийн өмнө Мара Сориано гэгч эмэгтэйн цүнхтэй хамт хулгайлсан чихмэл баавгай эзэндээ эргэн ирсэн тухай мэдээлжээ.
“Сайхан мэдээ. Баавгайг хайлцсан хүн бүрд баярлалаа. Тоглоомыг олоод хадгалж байсан хүмүүст баярлалаа” гэж Рейнолдс бичжээ.
“Marvel” киноны гол Дэдпулийн дүрд тоглосон жүжигчин энэхүү чихмэл баавгайг олсон хүнд таван мянган ам.долларын шагнал өгнө гэж амлаж байсан билээ. “USA Today” сонинд мэдээлснээр, нэрийг нь нууцалсан сайхан сэтгэлтэй хоёр хүн баавгайг эргүүлэн өгсөн байна.
Мара Сорианогийн чихмэл баавгайн түүхийг олж мэдсэн жүжигчин эрэлд нэгдсэн тухай бид мэдээлж байсан билээ. Марагийн тоглоомон баавгайд саяхан хорт хавдраар нас барсан ээжийнх нь дуу хоолойтой бичлэг бүхий дуу хураагуурыг суулгасан байсан юм. Мара өөрөө энэ баавгай ээжээс нь үлдсэн цорын ганц зүйл гэж хэлж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )